Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00769/И |
Дугаар | 769 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 769
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, төмөр замын гудамжны 1-01 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОП66111503, Хошууд овогт Доноровын Өнөрцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч , 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд увс аймгийн Тэс суманд төрсөн, 50 настай. 1984 оноос 1987 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг хүний бага эмчээр суралцаж төгссөн. Улмаар 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Хандгайт багт хүний бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ховд сумын Шивэр багт хүний бага эмчээр, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс суманд хүний бага эмч, сувилагчаар тус тус ажиллаж байсан. Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул шүхэд хандаж байна. Иймд миний 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Хандгайт багт хүний бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл увс аймгийн Ховд сумын Шивэр багт хүний бага эмчээр, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс суманд хүний бага эмч, сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Өнөрцэцэг нь миний төрсөн эгч бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг тул төлөөлөгчөөр нь оролцож байна. Д.Өнөрцэцэг нь 1984 оноос 1987 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг хүний бага эмчээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Хандгайт багт хүний бага эмчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ховд сумын Шивэр багт хүний бага эмчээр, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын сум дундын эмнэлэгт бага эмчээр тус тус ажиллаж байсан. Тэрээр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул шүүхэд хандсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч усанд норж бичилтүүүд нь бүдгэрсэн байна. Иймд Д.Өнөрцэцэгийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багт 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал хүний бага эмчээр, Увс аймгийн Ховд сумын Шивэр багт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүний бага эмчээр, Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг нь Увс аймгийн Давст сумын Хандгайт багт 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал хүний бага эмчээр, Увс аймгийн Ховд сумын Шивэр багт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүний бага эмчээр, Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Өнөрцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр,
2. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот “Бага эмч шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд “Давст суманд бага эмч илүүдэлтэй тул түр ажиллаж байсан бага эмч Өнөрцэцэгийг 1987 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн бага эмчээр томилон ажиллуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 тоот “Ажилд шилжүүлэн томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Өнөрцэцэгийг Ховд сумын бага эмчээс чөлөөлж Тэс суманд бага эмчээр 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай” гэжээ,
4. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот “Ажилчин авах ба хослон ажиллуулах тухай” тушаалд “Д.Өнөрцэцэгийг 8 сарын 9-ээс 2-р бригадын бага эмчээр ажиллуулсугай” гэж бичжээ,
5. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот “Түр ажилчин авах ба хослон ажиллуулах тухай” тушаалд “бага эмч Д.Өнөрцэцэгийг 5 сарын 4-нөөс эхлэн сувилагчаар авч ажиллуулсугай” гэх тушаал,
6. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 17 тоот “Хослон ажиллах тухай” тушаалд “бага эмч Д.Өнөрцэцэг жирэмсний амралтаа авсан тул Авирмэд Д.Өнөрцэцэцэгийн ажлыг 1 дүгээр сарын 01-нээс хослон ажилласан тул цалингийн 30%-ийг олгохыг зөвшөөрсүгэй” гэжээ,
7. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “ Д.Өнөрцэцэгийг 8-р багийн эмчээр томилсугай” гэж бичигджээ,
8. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “ Д.Өнөрцэцэгийг 9-р багийн эмчээр 10 дугаар сарын 06-наас эхлэн томилсугай” гэжээ,
9. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтууд,
10. Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн “Архивын лавлагаа”,
11. Итгэмжлэл,
12. Гэрч Н.Жимсээгийн шүүхэд өгсөн: “Би 1988 оноос Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 2015 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1988 онд их сургуулиас төгсөөд Тэс суманд сувилагчаар ирэхэд Д.Өнөрцэцэг нь Сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж байсан бөгөөд бид 1999 он хүртэл хамт ажиллаад Д.Өнөрцэцэг Улаанбаатар хот руу шилжсэн юм. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад 12 жил хамт ажилласан учраас бие биенээ сайн таньж мэднэ. Мөн манай хоёр айл Тэс сумын Таван-Улиас бригадад айл хоршоо амьдарч байлаа. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгийн даргаар Р.Бадарч гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
13. Гэрч Г.Оюуны шүүхэд өгсөн: “Би 1986 оноос Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан юм. Д.Өнөрцэцэг нь 1987 оны 10 дугаар сард манай эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаад амралтаа аваад Тэс сум руу шилжсэн хүн байгаа юм. Тухайн үед Д.Өнөрцэцэг нь Давст сумаас шилжин ирж Шивэр багт бага эмчээр ажиллаж байлаа. Шаардлагатай үед бид түүнийг эх баригч бага эмчээр татан ажиллуулдаг байсан бөгөөд бид хоёр Ховд сумын малын эмч н.Дүгэрсүрэн гэх айлын гэрт хамт амьдарч байсан удаа бий юм. Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн эрхлэгчээр Х.Наранцэцэг, Г.Оюун миний бие ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
14. Гэрч Н.Жимсээгийн Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Г.Оюуны Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг нь Увс аймгийн Давст сумын Хандгайт багт 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал хүний бага эмчээр, Увс аймгийн Ховд сумын Шивэр багт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүний бага эмчээр, Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот “Бага эмч шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 тоот “Ажилд шилжүүлэн томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот “Ажилчин авах ба хослон ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот “Түр ажилчин авах ба хослон ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 17 тоот “Хослон ажиллах тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтууд, гэрч Н.Жимсээ, Г.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Өнөрцэцэг нэртэй хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй /нэрийг улаан балаар сүүлд бичсэн, норж бичигдсэн зүйл нь бүдгэрсэн/ байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багт 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал 2 сар, 15 хоног хүний бага эмчээр, Увс аймгийн Ховд сумын Шивэр багт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 10 сар хүний бага эмчээр, Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил, 5 сар хүний бага эмчээр, нийт 12 жил, 5 сар, 15 хоног хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хошууд овогт Доноровын Өнөрцэцэгийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багт 1987 оы 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоног хүний бага эмчээр, Увс аймгийн Ховд сумын Шивэр багт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 10 /арав/ сар хүний бага эмчээр, Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал 11 /арван нэг/ жил, 5 /тав/ сар хүний бага эмчээр, нийт 12 /арван хоёр/ жил, 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоног хүний бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР