Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
Хэргийн индекс | 101/2016/06717/и |
Дугаар | 05814 |
Огноо | 2016-09-15 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 05814
2016 оны 9 сарын 15 өдөр Дугаар 101/ШШ2016/05814 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 63, “Альфа Моторс” ХХК-ийн байр, 1 давхарт 102 тоотод байрлах, Вишн Фанд ББСБ,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар гудамж, 11-500 тоотод оршин суух, Энхтогтох овогтой Болортуяа /РД:СК87111602/-д холбогдох,
475.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
Иргэн Энхтогтох овогтой Болортуяа нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Вишн Фанд ББСБ-ийн Улаанбаатар-2 салбараас 10217463 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай 2.6%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт засны дагуу зээлээ төлөхгүй босон тул 2015 оны 10 сарын 20-ноос хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 475.700 төгрөгийн төлөртэй байна. Зээлдэг Э.Болортуяа нь үндсэн зээл 433.900 төгрөг, хүү нь 41.800 төгрөг, нийт 475.700 төгрөгийн өтлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбартаа:
Э.Болортуяа би Вишн Фандийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна. 12 сарын 30-нд төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишн Фанд ББСБ нь хариуцагч Э.Болортуяад холбогдуулан, 475.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Вишн Фанд ББСБ-ын нэхэмжилсэн 475.700 төгрөгийг хариуцагч Э.Болортуяа нь 2016 оны 12 сарын 30-нд төлж барагдуулна гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг шүүхэд өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд …хариуцагч зөвшөөрсөн …бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч …хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Вишн Фанд ББСБ-ийн гаргасан, хариуцагч Э.Болортуяад холбогдох, 475.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Болортуяа нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 30-нд төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Вишн Фанд ББСБ-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.000 төгрөгийн тал хувь 8.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 8.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж, хариуцагч Э.Болортуяагаас тэмдэгтийн хураамжид 8.000 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Вишн Фанд ББСБ-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН