Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 235

 

 

     Зохигчийн эвлэрлийг баталж

       хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Чулуунсүрэнд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 293831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад     

      

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Чулуунсүрэн нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 3-р сард 157250 төгрөг, 2015 оны 5-р сард 36600 төгрөг, 2015 оны 6-р сард 36600 төгрөг, 2015 оны 12-р сард 36630 төгрөг, 2016 оны 5-р сард 36600 төгрөг, 2016 оны 6-р сард 123100 төгрөг төлөөд өөр төлөлт хийгээгүй. Иймд Д.Чулуунсүрэнгээс халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 293831 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Чулуунсүрэнгийн 2016 оны 3-р сард төлсөн 110000 төгрөг нь өөр айл руу андуурагдаж төлөгдсөн учир үлдэгдэл 183831 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.   

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-03 тоотод оршин суух ЦГ68082128 регистрийн дугаартай Боржигон овогт Дамдингийн Чулуунсүрэн  шүүхэд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн 183831 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр хариуцагч Д.Чулуунсүрэнгээс халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 293831 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэлийн шаардлагаа 110000 төгрөгөөр бууруулж, халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 183831 төгрөгийг гаргуулахаар зохигчид 183831  төгрөг дээр эвлэрсэн байна.      

Хариуцагч Д.Чулуунсүрэн нь халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 183831 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт төлөх үүрэгтэй болох нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тус тус нотлогдож байна.   

Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 293831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 183831 /нэг зуун наян гурван мянга найман зуун гучин нэг/ төгрөг дээр зохигч эвлэрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Чулуунсүрэнд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 293831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 183831 /нэг зуун наян гурван мянга найман зуун гучин нэг/ төгрөг дээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9465 төгрөгийн тал хувь болох 4732,5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4732,5 төгрөгийг, хариуцагч Д.Чулуунсүрэнгээс 4732,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                           С.БАЙГАЛЬМАА