Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 229

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Б.Баяржаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батбаярт холбогдох  500000 төгрөг болон байрны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 05-05 тоотод оршин суух ЛЮ69042005 регистрийн дугаартай Чинжээ овогт Батнастын Баяржаргал шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 07 сарын 01-ний өдөр Б.Батбаяр нь 1 жилийн хугацаатай 500000 төгрөг өгье, байрны чинь ордерийг банкинд тавьж зээл авах гэсэн юм. 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 07 сарын 01-нд авч өгье гэж хэлээд авсан. Б.Батбаяртай нэг жилийн дараа буюу 2015 оны 07 сарын 01-нд уулзахад банк зээлээ чөлөөлж өгөхгүй байна, та дахин нэг жилээр хойшлуулаач, би 500000 төгрөг өгье, харин таны байрны ордерийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Банкнаас аваад буцаагаад таны нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь тэгье гээд тухайн үед тохирсон. 2016 оны 07 сарын 01-нд байрны ордерийг авах гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй, уулзахгүй байгаа тул Б.Батбаяраас 500000 төгрөгийг, нийтийн байрны 05-05 тоот байрны гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 04-07 тоотод оршин суух СТ78092910 регистрийн дугаартай Шарнууд овогт Баатарцогтын Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Батбаяр миний бие Б.Баяржаргалын нэхэмжилж байгаа 500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулна. Мөн байрны гэрчилгээг 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор гаргаж өгнө. Надад маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Батбаярын хариу тайлбартай танилцлаа. Маргах зүйлгүй. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хариуцагч Б.Батбаяраас 500000 төгрөг болон байрны гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэгч Б.Баяржаргалын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 05-05 тоот орон сууцны гэрчилгээг авч, банкинд зээлийн барьцаанд барьцаалж, уг хугацаанд 500000 төгрөгийг өгч, авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хариуцагч Б.Батбаяраас 500000 төгрөг болон өөрийн өмчлөлийн байрны гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 05-05 тоот орон сууцны гэрчилгээ 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор гаргаж өгөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулж, байрны гэрчилгээг 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор гаргаж өгөхийг зөвшөөрч,    бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Б.Баяржаргалын нэхэмжилсэн 500000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нийтийн байрны 05-05 тоот орон сууцны гэрчилгээг 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор өгөхөөр хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгний тал хувь болох 7825 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7825 төгрөгийг мөн хариуцагч Б.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамж 7825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Батбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ