Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1966 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг 44-р байрны 29 тоотод оршин суух, СЩ66081506 регистрийн дугаартай Дуучин овогт Батсүхийн Саруулын “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Б.Саруул нар оролцов.

                                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

          Хүсэлт гаргагч Б.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1986 оны 06 сард ЗХУ-д ТМС-ийг оёдолчин мэргэжлээр төгссөн. Би Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан. Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үед олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Хэнтий аймгийн Архивын тасгаас ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Хэнтий аймгийн Архивын тасгаас 1987 оны 01 сараас 1991 оны 06 сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтыг мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 07 сарын 25-ны өдрийн 23 тоот “ажилчдад ээлжийн амралт олгох тухай”, 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 37 тоот “ажилчид шагнах тухай”, 1988 оны 07 сарын 25-ны өдрийн 34 тоот “ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 46 тоот “ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 03 сарын 21-ний өдрийн 12 тоот “эхэд чөлөө олгох тухай”, 1991 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот “ажлаас халах тухай”, 1991 оны 02 сарын 22-ны өдрийн 19 тоот “ажилд томилох ба зарим тушаалыг хүчингүй болгох тухай”, 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 33 тоот “зарим ажилчдын ээлжийн амралтыг олгох ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай”, 1991 оны 09 сарын 30-ны өдрийн 49 тоот “цалинтай чөлөө олгох тухай” тушаалуудыг гаргуулж авч, нотлох баримтаар шүүхэд өгсөн. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.            

        Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

           Хүсэлт гаргагч Б.Саруул нь Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны  өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагч Б.Саруулын Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал оёдолчноор ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй болсон, бичиг баримт нь үрэгдсэн, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн архивт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1208 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 1208 тоот “Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Худалдаа бэлтгэлийн ангид оёдолчноор ажиллаж байсан Б.Саруулын 1987 оны 01 сараас 1991 оны 06 сарыг дуустал  хугацаанд авч байсан цалингийн түүвэр”, 

-Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 07 сарын 25-ны өдрийн 23 тоот “ажилчдад ээлжийн амралт олгох тухай”, 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 37 тоот “ажилчид шагнах тухай”, 1988 оны 07 сарын 25-ны өдрийн 34 тоот “ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 46 тоот “ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 03 сарын 21-ний өдрийн 12 тоот “эхэд чөлөө олгох тухай”, 1991 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот “ажлаас халах тухай”, 1991 оны 02 сарын 22-ны өдрийн 19 тоот “ажилд томилох ба зарим тушаалыг хүчингүй болгох тухай”, 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 33 тоот “зарим ажилчдын ээлжийн амралтыг олгох ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай”, 1991 оны 09 сарын 30-ны өдрийн 49 тоот “цалинтай чөлөө олгох тухай”  тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ц.Ширнэнгийн “Б.Саруул нь Хэнтий аймгийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оноос 1991 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан. Би 1981 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Гэрч С.Оюунсайханы “Б.Саруул нь Хэнтий аймгийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оноос 1991 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан. Би 1978 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

 -Хүсэлт гаргагч Б.Саруулын шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Хүсэлт гаргагч Б.Саруулын Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан гэдэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч Б.Саруулын Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны  өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

   82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар

зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СЩ66081506 регистрийн дугаартай Дуучин овогт Батсүхийн Саруулыг Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны  өдрийг дуустал оёдолчноор  ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.     

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                   М.ЭНХМАНДАХ