Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Г.Эрдэнэ

Шүүгдэгч: Т.И, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ШТЭД: 1420/,

Хохирогч: Д.Наранзул нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н овгийн Т.И/-д  холбогдох эрүүгийн 1911 0025 80123 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  2019 оны 7 дугаар сарын ...-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг ,эх, ах, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 19 дүгээр байрны 2-16 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрин хороолол, 53-9 дүгээр байр 3 дугаар орц, 120 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овгийн Т.И

Холбогдсон хэргийн талаар:

Т.И нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан, “Алтайн хойлог” шувууг 2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлөгүйгээр агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирж, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Шинжээчийн дүгнэлтээр “Алтайн хойлог” шувуу эм бодгаль гэх нь тогтоогдсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтны жагсаалтыг гаргаж баталсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан үүнд эм нь 130.000 төгрөгөөр тогтоогдсон байна. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг. Хэрэвээ Алтайн хойлог арьс, үс, сарвуу тэдгээрийн гаралтай түүхий эдийг авч явсан бол агнасантай адилтгаж экологи, эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаагийн хувьд гэм буруутай этгээдээр хохирлыг улсад бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна ...амьтны аймагт учирсан 260.000 төгрөгний хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-н 43-45-р хуудас/

Гэрч Б.Төрбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт манай дүү Баттөрийнд малыг нь хариулж өгөх гэж очсон байхдаа хайж явж байгаад шувуу буудаж  агнасан байсан. 2018 оны 12 дугаар сарын хавьцаа аймгийн төв дээр гэртээ ирээд надад шувууг үзүүлэхэд ятуу биш хойлог шувуу байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын эхээр явахдаа Улаанбаатар хот руу аваад явсан байна лээ ...Баттөрийн нэр дээр байдаг калибр буу байгаа юм аа Цээл суманд Баттөрийн гэрт байсан бууг малд явахдаа авч яваад л  ийм зүйл болсон байна лээ” гэх мэдүүлэг /хх-н 48-50-р хуудас/

            Гэрч Б.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би хөлөө хугалчихаад аймгийнхаа эмнэлэгт очиж хадуулаад эмчлүүлж байх хугацаанд манай дүү Т.И манай малыг хараад үлдсэн юм. Би тэр хугацаандаа хотондоо барьдаг ТОЗ-8 маркын бууг үлдээсэн тэр үеэр шувуу агнасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 135-136-р хуудас/

            Гэрч Ш.Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2019 оны 1 дүгээр сарын эхээр санаж байна манай хүү И Говь-Алтай аймгийн Цээл суманд хөдөө гэртээ байхдаа нэг өдөр адуундаа явж байгаад хөдөө хээр нэгэн шувуу байхлаар аав Төрбатынхаа калибр маркын буугаар буудаж агнасан юм байна лээ. Тухайн агнасан шувуугаа Цээл суманд байх гэртээ авчирсан чинь хөрш айлын хүмүүс ховор шувуу байна наадах чинь үнэд хүрнэ гэж хэлсэн чинь л манай хүү Улаанбаатар хот руу аваад явчихсан байна лээ” гэх мэдүүлэг ...бууны хувьд аавынх нь буу байгаа юм. Хөдөө хээр чоно дайрч болзошгүй учраас буутай явдаг юм. Буу нь албан ёсны бүртгэлтэй, татвараа цаг тухайд нь төлж бүртгэлд хамруулдаг”  /хх-н 21-22, 125-126-р хуудас/

            Гэрч Т.Цогбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 127-128-р хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ “ТОЗ-8 маркын калибр буу – 450.000 төгрөг” /хх-н 140-р хуудас/

            Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар №1 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн шувууг нь лабораторийн цуглуулгын дээж материал болон бусад хэрэглэхүүнтэй харьцуулан Монгол оронд тархсан Тахиатан (Galliformes) багийн гургуулынхан (Phasianidae) овог, хойлогийн (Tetraogallus) төрөл Алтайн хойлог (Tetraogallus altaicus) гэх зүйл мөн болохыг тогтоов. 2. Шинжилгээнд ирүүлсэн шувууны дээжийг тус лабораторийн цуглуулгын сангийн эх хэрэглэхүүн материалтай биеийн хэмжилтийн үзүүлэлтийг харьцуулан шинжилж эм хүйсийн бодгаль болохыг тогтоов. 3. Алтайн хойлог нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Ховор амьтны жагсаалт” батлах тухай 7 дугаар тогтоолоор “ховор” шувууны жагсаалтанд, Монгол Улсын Улаан номд (1997, 2013) “ховор” ангилалд бүртгэгдсэн байна. Мөн Дэлхийн байгаль хамгаалах холбоо (ДБХХ)-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна. 4. Толгойг таслан авсан бөгөөд буудаж агнасан байна. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай Монгол Улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно. /хх-н 27-р хуудас/

2019 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт: “...үзлэг хийж буй 36см урттай, цээжин хэсгээрээ цагаан, далавч болон нуруу хэсгээрээ бор саарал, далавчны үзүүр хэсгүүд нь хар өнгийн өдтэй, хоёр хөл нь улбар шар өнгөтэй, хар өнгийн сарвуутай, зүүн хөл нь нугаларсан, баруун хөл нь шулуун, толгой болон хүзүү байхгүй, цээжин хэсэгтээ улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, бие нь бүхэлдээ хөлдсөн шувуу мэт амьтны цогцос байна” /хх-н 7-8-р хуудас/

2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 137-р хуудас/

Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу төлбөр төлсөн баримт /хх-н 85-р хуудас/

Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22/539 дугаар албан тоот “Бааюугийн Баттөр /ДН79262413/ галт зэвсэг эзэмших талаар Галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас шүүхэд бүртгэлтэй байна” /хх-н112-р хуудас/

Гэрч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 5, 19-20, 46-47-р хуудас/

            Яллагдагч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Говь-Алтай аймгийн Цээл суманд авга ах Баттөрийнд очсон  байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 20-нд адуунд явж байгаад орой хадны нөмөрт сууж байтал шувуу ирээд хадны цаана буусан тэгэхээр нь үргээсэн тэгтэл дахиад ирээд буухаар нь буудчихсан. Ээж Пүрэв нв 9 сард мэдрэлийн ядаргаатай гэж ярьж байхдаа мэдрэлийн ядаргаанд нэг шувуу сайн гэж ярьж байсан тэр шувуу мөн байж магадгүй гэж бодоод тэр өдөр авч явсан калибр маркын буугаар буудаад оночихсон. ...хот руу 2019 оны 1 дүгээр сарын 06-нд авч ирээд facebook-ийн ангийн мах, хорхог, боодог, шорлогонд дурлагчдын бүлгэмд Хойлогны мах зарна гэсэн пост оруулаад удаагүй Тэдигийн хажууд утсаар холбогдсон хүнтэй цагдаа гэж мэдэлгүй яриад баригдсан ...Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалт багийн нутаг Таянгийн ар бэл гэх газар шувууг агнасан ...улсад учруулсан хохирлоо болон шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөрөө бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-н 104-107-р хуудас/

            Шүүгдэгч Т.Иын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 64-р хуудас/

            Шүүгдэгч Т.Иын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87-р хуудас/

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №173 тоот тодорхойлолт /хх-н 86-р хуудас/

Т.Иын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 129-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Т.И нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан, “Алтайн хойлог” шувууг 2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлөгүйгээр агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирж, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ц.Цолмонбаатар, гэрч Б.Төрбат, Б.Баттөр, Ш.Пүрэв нарын мэдүүлэг Т.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар №1 тоот шинжээчийн дүгнэлт, 2019 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсхүл ховор амьтныг тугсай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтоож өгсөн байна.

            Яллагдагчаар Т.И мэдүүлэхдээ “...2019 оны 1 дүгээр сарын 06-нд авч ирээд facebook-ийн ангийн мах, хорхог, боодог, шорлогонд дурлагчдын бүлгэмд Хойлогны мах зарна гэсэн пост оруулаад удаагүй Тэдигийн хажууд утсаар холбогдсон хүнтэй цагдаа гэж мэдэлгүй яриад баригдсан...” гэж мэдүүлсэн. Тэрбээр фэйсбүүк сайтад өөрийн хэрэглэгчийн бүртгэлээр “ангийн мах, хорхог, боодог, шорлогонд дурлагчдын бүлгэм” нэртэй группт хойлогны мах зарна гэж пост хэлбэрээр зар оруулсан нь тухайн хойлгын махыг худалдахаар завдсан үйлдэл болж байна. Мөн гэрч Ш.Пүрэвийн мэдүүлэгт “...хүмүүс ховор шувуу байна наадах чинь үнэд хүрнэ гэж хэлсэн чинь л манай хүү Улаанбаатар хот руу аваад явчихсан байна лээ” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Т.И-н агнасан хойлог шувууг худалдан боруулах санаа, зорилготой байсан болохыг нотлож байгаа юм. Т.Иын фэйсбүүк сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч группэд тавьсан зарын дагуу цагдаагийн албан хаагч түүнтэй холбогдож улмаар гэмт хэргийг илрүүлсэн нь Т.Иын үйлдлийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар №1 тоот шинжээчийн дүгнэлтэнд ”Толгойг таслан авсан бөгөөд буудаж агнасан” гэж дүгнэсэн нь Т.И-н “...Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалт багийн нутаг Таянгийн ар бэл гэх газар шувууг агнасан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Төрбатын “...Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт манай дүү Баттөрийнд малыг нь хариулж өгөх гэж очсон байхдаа хайж явж байгаад шувуу буудаж  агнасан байсан. 2018 оны 12 дугаар сарын хавьцаа аймгийн төв дээр гэртээ ирээд надад шувууг үзүүлэхэд ятуу биш хойлог шувуу байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх ба Алтайн хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтын Хоёр. Шувуу гэсэн бүлийн 17. Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ гэсэн нэршлээр багтсан байна. Т.И нь тусгай зөвшөөрөлгүйгээр, 2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэр Жаргалт багийн нутаг Таянгийн ар бэл гэх газарт буудаж агнасан тус тус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. Т.Иын үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүй ховор амьтныг агнаснаар бүрдэл төгссөн гэмт хэрэг байх тул алтайн хойлог шувууны түүхий эдийг худалдан боруулахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан зохицуулалтыг журамлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.  

            Иймд Т.И-г  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан шувууны төрөл зүйлийн амьтан болох Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг худалдахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.И-н үйлдлийн улмаас Монгол орны байгаль, экологи, амьтны аймагт хохирол учирсан байна. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар №1 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон. Амьтны тухай Монгол Улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно” гэж заасны дагуу Т.Иын Монгол орны байгаль, экологи, амьтны аймагт учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 260.000 төгрөг болж байна. 

            Шүүгдэгч Т.И нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газрын Төрийн сангийн 100200000906 тоот дансанд 260.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

            Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Т.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Т.И нь хэдийгээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдалтай боловч үргэлжилсэн шинжтэй үйлдлээр хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хураагдсан 36см урттай, цээжин хэсгээрээ цагаан, далавч болон нуруу хэсгээрээ бор саарал, далавчны үзүүр хэсгүүд нь хар өнгийн өдтэй, хоёр хөл нь улбар шар өнгөтэй, хар өнгийн сарвуутай, зүүн хөл нь нугаларсан, баруун хөл нь шулуун, толгой болон хүзүү байхгүй Алтайн хойлог шувууны түүхий эд 1 ширхэг, бор өнгийн модон хуйтай, хар өнгийн гол төмөртэй, шаргал өнгийн даавуун оосортой, хуйны хойд талыг цэнхэр өнгийн лентээр ороосон, гол төмрийн 5881, замагны 0481 дугаартай ТОЗ-8 маркын буу хураагдсан байна. Алтайн хойлог шувууны түүхий эд 1 ширхэг нь Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторид, ТОЗ-8 маркын муу нь өмчлөгч Б.Баттөрд тус тус хадгалагдаж байгааг яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар Алтайн хойлог шувууны түүхий эдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээнийх нь дагуу буюу судалгаа, шинжилгээний зориулалтаар хэрэглэгдэхүүн болгох зорилгоор Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторид шилжүүлж, ТОЗ-8 маркын буу нь галт зэвсэгийн гэрчилгээтэй, зохих журмын дагуу бүртгэлтэй, өмчлөгч Б.Баттөр нь Т.И-г тухайн галт зэвсэгийг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул ТОЗ-8 маркын бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөг Б.Баттөрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон