Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 6432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэл гаргагч: Монгол улсын иргэн ПЮ66091209 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, чулуут АОС 4-32 тоотод оршин суух Лхамынхан овогт Яримпилийн Наранцэцэгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Я.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Буянт сумын соёл нэгдлийн зочид буудал болон эхчүүдийн амаржих байранд тогооч, үйлчлэгийн ажлыг 1982 оноос 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Буянт сумын соёл нэгдлийн буудал болон үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг миний хөдөлмөрийн дэвтэр нотариатаар батлуулсан байдал, Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн лавлагаа, Ховд аймгийн Буянт сумын соёл нэгдэлд тогооч болон үйлчлэгчээр ажиллаж байхад хамт ажиллаж байсан О.Долгор, Д.Цэндхүү нарыг гэрчээр байцааж ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

:

 

Хүсэлт гаргагч Я.Наранцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай .

Хүсэлт гаргагч Я.Наранцэцэг нь 1982 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Буянт сумын соёл нэгдэлд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 1985, 1986 оны Ховд аймгийн Буянт сумын алба хаагчдын цалингын данс зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Я.Наранцэцэг ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг Архивын Ерөнхий газраас гаргах боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Я.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лхамынхан овогт Яримпилийн Наранцэцгийг 1982 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Буянт сумын соёл нэгдэлд тогооч, үйлчлэгчийн ажил албан тушаалд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар Я.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70,200 төсөвт .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ