Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
Хэргийн индекс | 101/2016/08368/и |
Дугаар | 06445 |
Огноо | 2016-11-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 06445
1.Нэхэмжлэгч И ББСБ, ХХК нь хариуцагч Ж.О*аас 111.321.372 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч Ж.О нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 105.000.000 төгрөгийг төлж барагдуулна хэрэв төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох иргэн Л.Б, Б.А, П.Н нарын өмчлөлийн, ЧД, * хороо, * * мянгат* байр, * тоотод байрлах, 52 м.кв гурван өрөө орон сууцаар төлбөрийг барагдуулна гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ингүүмэл Инвест ББСБ, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714.557 төгрөгийн тал хувь буюу 357.278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь буюу 357.278 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагч Ж.Оаас 357.278 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ингүүмэл Инвест ББСБ, ХХК-д ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН