Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 613

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн шагналт цалин  1 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийг ******* үйлчилгээний албанд Сургалт, дадлагын хэсэгт ахлах мэргэжилтнээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 6 768 531 төгрөгийг дансанд нь шилжүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь үр дүнгийн шагналт цалин 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 123 246 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН