Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/01330/и |
Дугаар | 1451 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1451
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01330/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сум, ******* ******* баг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, *******ын ****** тоотод оршин суух овгийн ийн /РД: , утас: /-д холбогдох
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О., хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч О.гийн талаас тавьж байгаа хашаа байшингийн үнийн дүнгийн 50% буюу 10 сая 541,000 төгрөгийг өгөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.*******, О. нарын хөрөнгө гаргаж авсан хашаа байшинг 2 сарын дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор худалдан борлуулж 10 сая 541,000 төгрөгөө өгч авахаар тохиролцов. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 сая 459,000 төгрөгөөс татгалзлаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.д холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч О.гийн талаас тавьж байгаа хашаа байшингийн үнийн дүнгийн 50% буюу 10 сая 541,000 төгрөгийг өгөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.*******, О. нарын хөрөнгө гаргаж авсан хашаа байшинг 2 сарын дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор худалдан борлуулж 10 сая 541,000 төгрөгөө өгч авахаар тохиролцов. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 сая 459,000 төгрөгөөс татгалзлаа ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч О.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч О.гийн талаас тавьж байгаа хашаа байшингийн үнийн дүнгийн 50% буюу 10 сая 541,000 төгрөгийг өгөх саналыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.*******, О. нарын хөрөнгө гаргаж авсан хашаа байшинг 2 сарын дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор худалдан борлуулж 10 сая 541,000 төгрөгөө өгч авахаар тохиролцов. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 сая 459,000 төгрөгөөс татгалзлаа ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гээс нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 10 541 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 91 803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ