Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00552/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Оюунгэрэл
Нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Хэрлэн”-ийн 5-06 тоотод оршин суух, Шарайд овогт Данзаннямын Оюунгэрэлийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Оюунгэрэл миний бие 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.(хх-ийн 20 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                   D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\2016.06.17 Д.Оюунгэрэл.doc
ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь тэтгэвэрт орохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.

Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунгэрэл нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СБ-63101801 регистрийн дугаартай, Шарайд овогт Данзаннямын Оюунгэрэл нь 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн  тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Д.Ганболдын: ... Би 1979 оноос 2000 оныг хүртэл Хэнтий аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн
тэтгэврийн ахлах байцаагчаар ажиллаж байсан юм.... Д.Оюунгэрэл нь 1985 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн даргаар Л.Хээшиг, Д.Намсрай гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)

2. Гэрч Я.Амгасэдийн: ... Би Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1984 оноос 1988 оныг хүртэл ахлах нягтлан бодогчоор, 1988 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.... Д.Оюунгэрэл нь 1985 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн даргаар Л.Хээшиг, Д.Намсрай гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)

3. Хүсэлт гаргагч Д.Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:... 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн тэтгэврийн байцаагчаар авч ажлуулав....1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөр ажилд шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ. (хх-ийн 3 тал)

4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Шарайд овогт Данзаннямын Оюунгэрэл, 1963 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, СБ-63101801 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)

5. Д.Оюунгэрэлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 20 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СБ-63101801 регистрийн дугаартай, Шарайд овогт Данзаннямын Оюунгэрэлийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунгэрэлийнн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ