Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 576

 

2016 оны 11 сарын 04 өдөр     Дугаар 156/ШШ2016/00576
    Хэнтий аймаг


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00584/И
     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Хэнтий аймаг, Баян-Овоо сумын 4 дүгээр баг, Мойлтын 1-8 тоотод оршин суух Ховцал овогт Дугарсүрэнгийн Түмэндэлгэрт холбогдох  /РД:СУ67092816/
         9 957 187 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
          Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн зөвлөлийн дарга Ц.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
       Сум хөгжүүлэх сангаас Д.Түмэндэлгэрт 2011оны 7 дугаар сарын 01-нд                   23 000 000 төгрөгийг 36 сарын  хугацаатайгаар, сарын 0.25 хувийн хүүтэй харилцан тохиролцож зээлдүүлсэн.
        Иргэн Д.Түмэндэлгэр нь тухайн зээлийг, зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүр төлж 2014 оны 7 дугаар сарын 01-нд 2 300 000 төгрөгийн зээлийг 1 082 142 төгрөгийн хүүг төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 7 762 376 төгрөгийн зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна.
        Иймд Д.Түмэндэлгэрээс төрийн мөнгө болох 7 762 376 төгрөгийн зээл, 562 772 төгрөгийн хүү, 1 632 039 төгрөгийн торгуулийн хүүний хамт нийт 9 957 187 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Түмэндэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан              9 957 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие 9 957 187 төгрөгийг зээлийн ажилтантай ярилцаад төлж барагдуулна гэв.

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Түмэндэлгэрээс 9 957 187 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 3 234 003 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн иргэн Д.Түмэндэлгэрээс 9 957 187 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 9 957 187 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР