Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1244

 

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                            

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр би

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 16 дугаар гудамж, 578 тоотод оршин суух Борчигон овогт Батмөнхийн Цолмон /РД: ТИ 75111868/  нэхэмжлэлтэй

 

             Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 35-28 тоотод оршин суух Боржигин овогт Өлзийхутагийн Доржсүрэн /РД: ХН 76020207/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 895.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  хянаад,

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Доржсүрэнгэс 895.000 төгрөгийг гаргуулж  өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ө.Доржсүрэн нь  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өлзийхутаг овогтой Доржсүрэн би Б.Цолмонгоос 895.000 төгрөг авсан ба 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Доржсүрэн нь хариуцагч Б.Цолмонд  холбогдуулан  895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

      Нэхэмжлэгч Ө.Доржсүрэн нь хариуцагч Б.Цолмонд холбогдуулан 895.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Цолмон  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

             Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Цолмон  нь нэхэмжлэгч Ө.Доржсүрэнгийн 895.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Цолмон нь 895.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.Доржсүрэнд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.030 төгрөгөөс 13.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 13.015 төгрөгийг  буцаан гаргуулж, хариуцагч Ө.Доржсүрэнгээс 13.015 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                     С.ЭНХБАЯР