Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 101/2016/07766/И |
Дугаар | 6173 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 6173
2016 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2016/06173 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг *хороо * хороолол * тоотод оршин суух Т овогт Н Т /РД:У**********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг *хороо * байр * тоотод оршин суух Т овогт Б У /РД:**********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Т миний бие 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байнуулан 3,800,000 төгрөгийг сарын 200,000 төгрөгийн хүүтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.У нь зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар хугаца хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн тул алданги 1,900,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн үндсэн зээл 3,800,000 төгрөг, хүү 200,000 төгрөг нийт 5,900,000 төгрөгийг хариуцагч Б.Уаас гаргуулж өгнө үү. Б.Уыг мөнгө зээлэх үед би эхнэртэйгээ хуримаа хийгээд мөнгөтэй байсан, найз учраас гуйгаад байхаар нь зээлүүлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 5,900,000 төгрөгийг хариуцагч Б.Уаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Уад 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, 2016 оны 09 дүгээр сарын 15-ний дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх хугацаа тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан талаархи тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Б.У нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Б.У нар нь 3,800,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 200,000 төгрөгийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, зээл хүлээн авсан гэж бичжээ.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг атал хариуцагч Б.У нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Б.Уаас үндсэн зээл 3,800,000 төгрөг, хүүнд 200,000 төгрөг, алданги 1,900,000 төгрөг нийт 5,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч Б.У нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн хариуцагч Н.Уад 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Уаас 5,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Уаас 109,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин Т болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ