Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 590

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн сумын багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт ны *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Г.******* нь 2010 онд С.*******тай танилцаж, гэр бүлийн харилцаатай болж, бидний дундаас 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин О.******* төрсөн. С.*******гийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан тул гэр бүлийн баталгаагүйн улмаас өөрийнхөө нэрээр охиноо овоглосон. С.******* бид хоёр өөрийн гэсэн орон гэргүй байсан тул миний ээж Д.Дарьжавын гэрт хамт амьдарч байгаад миний охин О.*******ийг 1 нас хүрснээс хойш эргэж ирэх нь эрс багассан. Одоо бүр ирэхээ больсон. Охин О.******* нь одоо 3 настай, цэцэрлэгт явдаг. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдрал хүнд байгаа тул охин О.*******ийн төрсөн эцэг нь С.******* мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Охин О.*******ийг өөрийнхөө охин гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан охин О.*******ийн эцгийг С.******* мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.*******д шүүх хуралдааныг зарыг шүүхээс хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчид 2010 онд танилцан, хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин О.******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, Д.Дарьжавын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Г.*******, С.******* нарын гэрэл зураг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6739 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч С.******* нь охин О.*******ийн эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэрээр охин О.*******ийн эцэг мөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6739 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд хариуцагч С.*******г охин О.*******ийн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч С.*******гаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин О.*******ийн эцэг ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин О.*******ийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******д даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА