Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00504/И |
Дугаар | 586 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 586
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, П.******* нарт холбогдох 327,710,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******, П.*******, хариуцагч П.*******ын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын захирал Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-нд ******* банкны ******* салбараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1240017641 тоот зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалттайгаар 60 сарын хугацаатай, жилийн 22,2 хувийн хүүтэй авсан. Мөн 5001289061 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг шугамын зээлийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банк зээлдэгчтэй харилцан тохиролцож, эргэн төлөлтийн хугацааг сунгаж өөрчлөлт оруулсан боловч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2016 оны 06 дугаар сараас хойш төлөлт хийлгүй хугацаа хэтрээд байна. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч ******* ХХК-ийн 1240017641 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр: Үндсэн төлбөр 260,000,000 төгрөг, хүү 16,978,256.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,375.34 төгрөг, нийт 276,998,632.60 төгрөг, 5001289061 тоот шугамын зээлийн үлдэгдэл: Үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, хүү 711,522.41 төгрөг, нийт 50,711,522.41 төгрөг, нийт 327,710,155.01 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-иас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан ярилцаад ******* ХХК-ний захирал Б.******* нь ******* ХХК-ний барьж буй 26 айлын орон сууцнаас 59 мкв 3 ширхэг, 51 мкв байрнаас 1 ширхэг орон сууцыг ******* банкаар дамжуулж орон сууцны зээл гаргаж 151,796,501 төгрөгийг ******* ХХК-ний зээлийн үлдэгдэл болон шугаман зээлийн үлдэгдэлд өгөхөөр харилцан тохиров.
2017 оны 11 сарыг дуустал хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн нийт 12,000,000 төгрөг хариуцагч П.******* төлнө. Үлдэгдэл 162,896,405 төгрөгийг дангаараа ******* ХХК-ний захирал Б.******* 2017 оны 11 сардаа багтааж төлөхөөр боллоо. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд дахин энэ талаар нэхэмжлэл болон гомдол гаргахгүй. Эвлэрлийн гэрээг зөрчвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар ярилцаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү эвлэрлийн гэрээнд манай байгууллагаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж мөн орсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Б.*******, П.******* нарт холбогдуулан 327,710,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч П.*******, Б.******* нар харилцан ярилцаад ******* ХХК-ний захирал Б.******* нь ******* ХХК-ний барьж буй 26 айлын орон сууцнаас 59 мкв 3 ширхэг, 51 мкв байрнаас 1 ширхэг орон сууцыг ******* банкаар дамжуулж орон сууцны зээл гаргаж 151,796,501 төгрөгийг ******* ХХК-ний зээлийн үлдэгдэл болон шугаман зээлийн үлдэгдэлд өгөхөөр, мөн 2017 оны 11 сарыг дуустал хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн нийт 12,000,000 төгрөг хариуцагч П.******* төлөхөөр, үлдэгдэл 162,896,405 төгрөгийг дангаараа ******* ХХК-ний захирал Б.******* 2017 оны 11 сардаа багтааж төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******, П.******* нарт холбогдох 327,710,155 төгрөг гаргуулах тухай хэрэгт ******* ХХК-ний захирал Б.******* нь ******* ХХК-ний барьж буй 26 айлын орон сууцнаас 59 мкв 3 ширхэг, 51 мкв байрнаас 1 ширхэг орон сууцыг ******* банкаар дамжуулж орон сууцны зээл гаргаж 151,796,501 төгрөгийг ******* ХХК-ний зээлийн үлдэгдэл болон шугаман зээлийн үлдэгдэлд өгөхөөр, мөн 2017 оны 11 сарыг дуустал хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн нийт 12,000,000 төгрөг хариуцагч П.******* төлөхөөр, үлдэгдэл 162,896,405 төгрөгийг дангаараа ******* ХХК-ний захирал Б.******* 2017 оны 11 сардаа багтааж төлөхөөр тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,796,501 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжийн үнийг эвлэрэн хэлэлцсэн төлбөртөө багтаан эвлэрсэн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА