Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 584

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багт оршин суух, ПП79031301 регистрийн дугаартай, Яргай овогт Уранчимэгийн *******д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,278,950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч У.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.******* нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас намайг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон.

Миний бие Улаанбаатар хотод эмчилгээнд явж 1 сар 500,000 төгрөгөөр байр түрээсэлсэн ба такси хөлсөлсөн 832,000 төгрөг, кассын орлого 25,300 төгрөг, нотариатын тасалбар 10,000 төгрөг, нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан 65,900 төгрөг, эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал 545,750 төгрөг, хэрэг шалгагдаж байхад өмгөөлөгчид төлсөн 300,000 төгрөгийн хөлс нийт 2,278,950 төгрөгийн хохирол энэ хэргийн улмаас надад учирсан. Иймд 2,278,950 төгрөгийг хариуцагч У.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н. нь 2015 оны 10 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багт иргэн Л.*******тай таарамжгүй харьцааны улмаас зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Хөнгөн зэргийн гэмтэл авсан гэдэг нь хавтас хэргээс хохирогч Л.******* болон гэрч Даваажавын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байгаа. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шалгагдаж байгаад Ховд аймгийн ын газрын хяналтын прокурор Х.Еркебуланы гаргасан дүгнэлтээр бусдын биед санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, тус хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тус эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар Л.*******д холбогдох хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болсон. Л.*******ын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн Н.т учирсан хохирол болох 2278950 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр хохирлыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Эдгээр нотлох баримтаас үзвэл иргэн Н. нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байх хугацаандаа тэнд очиж байрлах таньдаг айл байхгүй учир иргэн Оюунтай тохиролцож байр түрээсэлж байрласан байдаг. Энэ баримтыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Мөн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ, оношилгоонд орох бүрдээ таксины жолоочтой гэрээ хийж хөлсөлж явдаг байсан бөгөөд тухайн таксины хөлс нь нийт 832000 төгрөг болсон. Төлбөр тушаасан баримт 25300 төгрөг, мөн Н. нь толгойдоо гэмтэл авсан учир нөхөр ыг дагуулж явж байсан ба нөхөр нь эмнэлэгт хэвтэх үед хоол, цай зөөх зэрэг зардал нь 65000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал нь 545750 төгрөг, хэрэг шалгагдаж байх хугацаанд өмгөөлөгчийн зардал 300000 төгрөг төлсөн байна. Эдгээрээс үзвэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсанаар нийт хохирол нь 2278950 төгрөг болж байдаг. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу дээрх хохирлыг иргэн У.*******аас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч У.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,278,950 төгрөг нь үндэслэлгүй мөнгөн дүн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас эрс зөрүүтэй, жороор олгох эмийг жоргүйгээр олгож өгсөн эмийн сангийн баримтууд нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн эмнэлэгт хэвтсэн зардал гэсэн атлаа ямар нэг эмнэлэгт хэвтсэн гэх эмчлүүлэгчийн истор байхгүй, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээгүй байж такси хөлсөлсөн гэж 832,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэгт хохиролд өгсөн баримтад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу автобусаар явсан тасалбар байдаг. Гэтэл Орон сууц хөлслөх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, гэрээний нийтлэг үндэслэлд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар түрээслүүлнэ гэсэн нь цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй мөн энэ хугацаанд Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчлүүлэгчийн карт байхгүй болох нь харагдаж байна. Кассын орлого 25,300 төгрөг гэсэн атлаа баримтыг нь гаргаж өгөөгүй, ямар байгууллагын юунд зарцуулсан нь тодорхой бус, нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан гэх 65,900 төгрөгийн баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: У.******* нь Н.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан байна. Нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт эмчилгээ хийлгүүлсэн баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүй байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч У.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,278,950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие махбодод хөнгөн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан Ховд аймгийн ын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/63 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ын тогтоолын хуулбар /хх-12-12/, хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-3-5/, хохирогчоор тогтоох тогтоолын хуулбар /хх-6/, сэжигтнээр тооцох тогтоолын хуулбар /хх-8/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар /хх-9/, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-10/, гэрчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-11/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолын хуулбар /хх-13/ зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заажээ.

Иймд нэхэмжлэгч Н. нь эрүүл мэндэдээ учирсан хохирлоо хариуцагч У.*******аас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг эрүүгийн гэмт хэргийн улмаас Н. нь өмгөөлөгч авсан нь хэрэгт авагдсан тасалбараар /хх-14/ нотлогдож байх тул эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн төлбөр 300,000 төгрөгийг хариуцагч У.*******аас гаргуулан нэхэмжлэгч Н.т олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Н.ийн авч хэрэглэсэн гэх эмийн зарлагын баримт /хх-19/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, худалдаж авсан гэх эм, тариаг Н. уг гэмтлийн улмаас учирсан гэмтлийг эмчлэх зориулалттай авсан эсэх нь хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн авч хэрэглэсэн гэх эмийн зарлагын баримтыг шүүх нотлох баримтад үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Ховд аймгийн БОЭТ, Тахилт баг хоёрын хооронд жолооч М., Ж. нараар үйлчлүүлсэн /хх-16/ гэх боловч нэхэмжлэгч Н. нь БОЭТ-д хэвтэж эмчлүүлсэн талаарх баримтгүй, Улаанбаатар хотод таксины жолооч Б.эр үйлчлүүлсэн /хх-17/, Л.Оюунтай 1 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулан /хх-18/ хотод байсан гэх боловч мөн Улаанбаатар хотод уг гэмтэлтэй холбоотойгоор такси болон орон сууц хөлсөлсөн эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь кассын орлого 25,300 төгрөг, нотариатын тасалбарын үнэ 10,000 төгрөг, нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан зардал 65,900 төгрөг зарцуулсан гэх боловч эдгээр баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас таксины төлбөр 832,000 төгрөг, эмийн үнэ 545,750 төгрөг, орон сууц хөлсөлсөн 500,000 төгрөг, кассын орлого 25,300 төгрөг, нотариатын тасалбарын үнэ 10,000 төгрөг, нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан зардал 65,900 төгрөг нийт 1,978,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч У.*******аас 300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.*******аас гэм хорын хохиролд 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,978,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөг гаргуулан улсын орлогод буюу Ховд аймгийн Төрийн сангийн 110000321668 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.