Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/01532/И |
Дугаар | 1215 |
Огноо | 2016-11-11 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1215
2016 оны 11 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2016/01215 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтел” ХХК/РД: 2576376/-ийн хүсэлттэй,
Э.Баатарцогтыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дархчуул овогт Энхтөрийн Батаарцогт /РД: УК89011136, холбоо барих утас: 88082736, 88008508/ нь 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Манай үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Open 750 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 363446 тоот гэрээ байгуулж 91116869 дугаарын хэрэглэгч болсон.
Э.Баатарцогт нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 91116869 дугаарын 2015 оны 05, 6, 07 дугаар сарын ярианы төлбөрийн үлдэгдэл 698 814 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-р заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон болно. Э.Баатарцогтод төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Э.Баатарцогт нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12-р хороолол, 28-р байр, 09 тоотод амьдарч байсан бөгөөд тухайн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүний оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч “Скайтел” ХХК нь Э.Баатарцогтыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заансаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэн Э.Баатарцогтын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 27158 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч “Скайтел” ХХК нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд иргэн Э.Баатарцогтыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархчуул овогт Энхтөрийн Батаарцогт/РД: УК89011136/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Скайтел” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дархчуул овогт Энхтөрийн Батаарцогт/РД: УК89011136/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Дархчуул овогт Энхтөрийн Батаарцогт/РД: УК89011136/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсогмоц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ