Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 6595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******ын хэлтсийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Татварын өр 409,980,305.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай Татварын хэлтэстэй харьцдаг нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 39,614,788.00 төгрөг, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 135,467,222.00 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэст төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 175,082,010.00 төгрөгөөс татгалзаж, 234,898,295.00 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

 

Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгалын албан татварын тайлангийн өр 182,986,457.00 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29,398,451.00 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөг, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 5,732,851.00 төгрөг, нийт 234,898,292.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татварыг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд татвар төлөх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д .....ногдуулсан татвар, татварын өр буюу дутуу төлөлтийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлнө гэсэн заалтыг хариуцагч зөрчсөн.

 

ээс Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхээр холбогдох дансыг битүүмжилсэн ба мөн хариуцагчтай Барьцааны гэрээ байгуулж, татварын өрийг төлөх талаар мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлсөнгүй.

 

Иймд, хариуцагч -иас 234,898,292.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ т харьяалагдаж, татвараа тайлагнадаг.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 175,082,010.00 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу төлөхөөр болсон учраас нэхэмжлэгч ээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаад тайлбаргүй.

 

Харин бусад нэхэмжлэлийн шаардлагаас 95,644,424.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас үзвэл манай компани татварын өр үүссэн өдрөөс хойш нийт 95,644,424.00 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх тул нэхэмжлэлээс хасагдах ёстой гэж үзэж байна.

 

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Татварын тооцооллын жагсаалтаас үзвэл нь 162,135,289.07 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 112,433,957.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч ээс энэхүү үүссэн татварын өрийг он, дарааллын хувьд тодорхойлж чадахгүй байгааг шүүхээс анхаарч, Татварын ерөнхий хуульд заасан урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байсан эсэхийг тодруулахыг хүсье” гэв.

  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гааль, Татварын ерөнхий газрын харьяа ээс хариуцагч -д холбогдуулан 409,980,305.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч ээс Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 39,614,788.00 төгрөг, Ашигт малтмалын нөөх ашигласны төлбөр 135,467,222.00 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэст төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 175,082,010.00 төгрөгөөс татгалзаж, 234,898,295.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Харин хариуцагч -ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, өмнө төлсөн болон хуулийн дагуу буцаан олгох татварын буцаалтыг хасах ёстой хэмээн мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 112,433,957.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Татварын тооцооллын жагсаалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан зэргээс тус тус үзвэл хариуцагч -ийн тайлангаар төлөх ёстой татвар:

 

  1. Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 182,986,457.00 төгрөг,
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29,398,451.00 төгрөг,
  3. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөг,
  4. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 5,732,851.00 төгрөг.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ээс хариуцагч -иас “татвараа өөрөө тодорхойлж, төлөх” аргаар ногдуулж, хураадаг татварын өрийг нэхэмжилж байгаа ажээ.

 

Энэ нь, татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тус тус өөрөө тогтоож, төлөх үүрэг хүлээсэн татвар юм.

 

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг хэлнэ” гэжээ.

 

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй юм.

 

 

  1. Нэхэмжлэлд хавсаргасан дээр дурьдсан баримтаас үзвэл хариуцагч -ийн Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 210,146,031.07 төгрөг байсан боловч хожим 14,855,205.09 төгрөгийн татвар өр нэмэгдэж, нийт 225,001,281.16 төгрөг болсон ч татвар төлөгчөөс 42,014,825.00 төгрөгийг төлж, тус татварын өр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 182,986,456.16 төгрөг болсон байна.

 

Гэвч нэхэмжлэгч ээс сүүлд өгсөн Татварын тооцоололд хариуцагч -иас энэхүү татварын өрөнд нийт 95,644,424.00 төгрөг төлсөн байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэмж 53,629,599.00 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба уг төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагаас ямар үндэслэлээр хасахгүй байгаа шалтгааныг тайлбарлахдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш дахин 76,565,405.07 төгрөг буюу дээр дурьдсан 14,855,205.09 төгрөг дээр нэмж нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш ийнхүү 61,710,199.09 төгрөгийн татварын өр нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байна.

 

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч -ийн Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 61,710,199.09 төгрөгөөр нэмэгдсэн хэмээн тайлбарлаж буй боловч уг өрийг барагдуулах зорилгоор урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа буюу энэхүү өрийг төлүүлэх болон нэхэмжлэхтэй холбоотой хуульд заасан ажиллагаа явагдсан эсэх нь тодорхой бус байна.

 

Ийм учраас хариуцагч Засаг чандмань ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 182,986,457.00 төгрөг байсан, үүнээс татвар төлөгч 53,629,599.00 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар ажил олгогч нь суутгагчийн үүргийг хүлээж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.3-д тус тус заасны дагуу Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос тус хуульд заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх үүрэгтэй.

 

 Иймд, хариуцагч -иас Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өрөөс татвар төлөгчийн төлсөн 53,629,599.00 төгрөгийг хасч, 129,059,858.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч ээс хариуцагч Засаг Чандмань майнз ХХК-иас Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 5,732,851.00 төгрөг нэхэмжилжээ.

 

Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар суутгагч хувь хүнд олгосон орлогоос хуульд заасан хэмжээгээр татвар ногдуулж, холбогдох татварын албанд төлөх, энэ талаар тогтсон хугацаанд тайлан, мэдээ  гаргах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн энэ төрлийн татварын өр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 10,728,850.12 төгрөг байсан хэдий ч татвар төлөгч 5,005,000.00 төгрөгийг төлснөөр 5,732,851.00 төгрөг болжээ.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш ээс гаргаж өгсөн Татварын тооцооллоос үзвэл уг татварын өр 18,251,616.01 төгрөг болж, үүнээс 15,005,000.00 төгрөгийг төлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргасөн өдрөөс хойш хариуцагч -ийн Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын өр 12,518,765.01 төгрөгөөр нэмэгдэж, 18,251,616.01 төгрөг болсон, хариуцагч буюу татвар төлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 10,000,000.00 төгрөгийг төлсөн, энэхүү үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч ээс Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар өр 12,518,765.01 төгрөгөөр нэмэгдэж, 18,251,616.01 төгрөг болсон гэж тайлбарлаж буй боловч уг 12,518,765.01 төгрөгийг хуульд заасан журмын дагуу төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааг зохих ёсоор явуулсан гэх үйл баримтыг нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч Засагт чандмань майнз ХХК-ийн Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын өр нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5,732,851.00 төгрөг байсан, хариуцагч тал иргэний хэрэг үүссэний дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000.00 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,732,851.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч ээс хариуцагч Засаг Чандмань майнз ХХК-иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29,398,451.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Энэхүү татварын өрийг хариуцагчийн зүгээс төлөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлөлт хийсэн гэж болон үндэслэлгүй хэмээн мэтгэлцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.

 

Нэгэнт тухайн татварын өрийн талаар хариуцагч тал аливаа татгалзал, тайлбар гаргаагүй учраас нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29,398,451.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн татвар төлөгч -ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 04 дүгээр улирлын байдлаар 28,536,100.00 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол Татварын тооцооллын жагсаалтад 28,558,087.00 төгрөг, үүн дээр 840,364.07 төгрөгийн өр нэмэгдэж, нийт 29,398,451.00 төгрөг болсон байна.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аж ахуйн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна” гэж, мөн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж тус тус заасан ба уг хуульд заасан журмын дагуу татварыг төлөх үүрэгтэй юм.

 

Иймд, хариуцагч -иас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29,398,451.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь үндэслэлтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч ээс хариуцагч Засаг Чандмань майнз ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хэрэгт авагдсан Татварын тооцооллын жагсаалтад дурьдсанаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч -ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь 47,773,859.17 төгрөг байснаас буцаалт 30,984,326.09 төгрөгийг хасч, нийт 16,789,533.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ээс гаргаж өгсөн Татварын тооцооллоос үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын хүрээнд хариуцагч -д 162,135,289.07 төгрөгийн буцаан олголтын дүнтэй байна.

 

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү 16,789,533.00 төгрөгийн татварын өрийг хасч тооцох ёстой хэмээн мэтгэлцэж байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14, 15 дугаар зүйлүүдэд албан татварт хасалт хийх, илүү төлсөн албан татварыг буцаан олгох харилцаа, түүний үндэслэл, журмын талаар зохицуулсан ба тодорхой үндэслэл, нөхцөл бүрдсэн тохиолдолд татвар төлөгчийн төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох эсхүл илүү төлсөн татварыг буцаан олгодог.

 

Гэвч Нэхэмжлэлийн шаардлага болох Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөгийг хариуцагч -ийн улсад төлөх албан татвараас хасч тооцох эсхүл илүү төлсөн татварын буцаан олголтын дүнгээс хасч тооцоход тус хуульд заасан үндэслэл, нөхцөл байдал бүрдсэн эсэх нь тодорхой бус байгаагаас гадна энэхүү асуудлыг холбогдох Татварын хэлтэс хянан шийдвэрлэх журамтай юм.

 

Иймд, хариуцагч -иас Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16,789,533.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

 

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ээс нэхэмжилсэн 234,898,292.00 төгрөг татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр юм.

 

Нэгэнт хариуцагч Засагт чандмань майнз ХХК нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон 234,898,292.00 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэх эрхтэй.

 

Гэвч шүүхээс дээр дурьдснаар нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татвар төлөгч Засагт чандмань майнз ХХК-иас төлсөн 59,362,450.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 175,535,845.00 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч хуульд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Засагт чандмань майнз ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг тус тус авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.2-т тус тус зааснаар хариуцагч Засагт чандмань майнз ХХК-иас 175,535,845.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,362,450.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Засагт чандмань майнз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,035,674.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР