Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 6519

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

26,236,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч ,  хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдөр иргэн ид 14,500,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Бид энэ талаар Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээнд зааснаар 15,000,000.00 төгрөг гэж тохиролцсон хэдий ч бодитоор 14,500,000.00 төгрөг өгч, авсан юм.

 

            Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байсан учраас ийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч, шалгуулсан боловч тус байгууллагаас үүнийг иргэний хэрэг маргаан гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            Зээлийн гэрээний хугацаанд надад 5,610,000.00 төгрөгийн хүү төлсөн нь үнэн боловч 2015 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй.

Иймд, хариуцагч оос үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, хүү 11,736,000.00 төгрөг, нийт 26,236,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хэдийгээр талууд Зээлийн гэрээний хугацааг 8 /найм/ сар гэж тохиролцсон боловч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн баримт дээр хариуцагч зээлийг 2016 оны 09 дүгээр сард буцаан төлнө гэж амалсан, үүнийг тодруулвал талууд гэрээний нөхцлийг бүхэлд нь сунгасан гэж үзэх бүрэн боломжтой.

 

            Иймд, шүүхээс тус баримтыг тусгайлан үнэлж, дүгнэхийг хүсье” гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие улирлын шинж чанартай ажил эрхэлдэг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний иргэн ээс 14,500,000.00 төгрөгийг зээлсэн, гэрээний хугацаанд 2, 3, 4 дүгээр саруудын хүүнд 2,610,000.00 төгрөг төлсөн.

 

            Гэвч зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч эрхэлж байсан үйл ажиллагаа маань алдагдалтай болсон хэдий ч би энэ хугацаанд түүнд 5,610,000.00 төгрөгийн хүү төлсөн байдаг.

 

            Одоо үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, түүний хүү 1,350,000.00 төгрөг, нийт 15,850,000.00 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа болно.

 

            Харин нэхэмжлэгч ийн нэхэмжилж буй 11,736,000.00 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Зээлийн гэрээний хүүг хугацааг албан ёсоор сунгаагүй” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч хариуцагч ид холбогдуулан 26,236,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 11,736,000.00 төгрөгийн зээлийн хүүг үл хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, үлдэгдэл хүү 1,350,000.00 төгрөг гэж мэтгэлцэж байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч той 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болон 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, нийт 15,000,000.00 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болжээ.

 

Энэхүү Зээлийн гэрээгээр зээлдэгч 10,000,000.00 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авах, нийт 8 /найм/ сарын хугацаанд ашиглаж, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Хэдийгээр зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрийн Зээлийн гэрээгээр 15,000,000.00 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон боловч бодитоор 14,500,000.00 төгрөгийг өгч, авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 14,500,000.00 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэв.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлдүүлэгч т нийт /14,500,000x6%x8/ 6,960,000 төгрөгийн хүүгээс 5,610,000.00 төгрөгийн хүү төлсөн үйл баримт болон үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, төлөөгүй хүүгийн 1,350,000.00 төгрөгийг төлөх ёстой талаар зохигчид маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч ийн зүгээс талуудын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн тохиролцоог үндэслэн хариуцагч оос үндсэн зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ашигласан хугацааны хүүг нэмж нэхэмжилж байгаа ажээ.

 

Зохигчдын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн тохиролцоог үзвэл талууд өмнө байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлдэгч тал 2, 3, 4 дүгээр сарын зээлийн хүү /14,500,000x6%=870,000x3=2,610,000.00/ төгрөгийг 54,000.00 төгрөгийн хүүгийн хамт төлсөн тухайгаа харилцан бататгаж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлөх ёстой байсан зээл ийнхүү хугацаандаа төлөгдөөгүй учраас зээлийг буцаан төлөх хугацааг 2016 оны 09 дүгээр сар буюу 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл болгон өөрчилсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид Зээлийн гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, харин өмнөх гэрээгээр тохирсон гол нөхцлийн нэг болох хүү, түүний хэмжээ, хугацааны талаар шинээр тохирсон болон эсхүл хүүг өмнө тохирсон  нөхцлөөр  үргэлжлүүлэхээр болсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал хүү шаардах эрхээ алдах юм.

 

Энэ нь, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсний дагуу нэгэнт нэхэмжлэгч ээс 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ашигласан хугацааны хүүг хариуцагч оос нэхэмжилж буй тохиолдолд тэдгээрийн хооронд хүүний талаар ямар нөхцөл, хувь хэмжээ, хугацаатай /өмнө тохирсон  нөхцлөөр  үргэлжлүүлэх/ тохиролцсон бэ гэдгийг тодорхой буюу ойлгомжтой илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 14,500,000.00 төгрөгт хүүг хэрхэн тооцох талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулагдаагүй, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн тохиролцоонд хүүгийн нөхцлийн талаар тодорхой тусгагдаагүй байна.

 

Ийм учраас зээлдүүлэгч , зээлдэгч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцоог 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагч оос 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш бодогдсон 10,386,000.00 төгрөгийн хүүг нэхэмжлэх эрхгүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрийн Зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн талуудын тохиролцоо ёсоор зээлдэгч 14,500,000.00 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 6 хувийн хүүтэй, тус өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл хүүгүй ашиглаж, тухайн өдрийн дотор буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч хариуцагч буюу зээлдэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус заасны дагуу гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээл төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Учир нь, хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрийн Зээлийн гэрээгээр 14,500,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөх ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагч оос 2015 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, төлөөгүй хүүгийн үлдэгдэл 1,350,000.00 төгрөг, нийт 15,850,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч оос үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, хүү 1,350,000.00 төгрөг, нийт 15,850,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,386,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

                       

*******ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч оос үндсэн зээл 14,500,000.00 төгрөг, хүү 1,350,000.00 төгрөг, нийт 15,850,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,386,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,130.00 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч оос 237,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР