| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00495/И |
| Дугаар | 580 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 580
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1951 онд төрсөн. Манай нөхөр Н.******* нь 2009 онд нас барсан. Бид нарын охин ******* нь 2007 онд төрсөн. Охин ******* нь миний нэрээр овоглодог байсан ба одоо эцэг Н.*******ын нэрээр овоглуулах гэсэн. Ингээд Ховд аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст очоод асуухад шүүхээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулаад ир гэсэн. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Охин *******ын овгийг Иргэний бүртгэлийн хэлтэст очоод солиулсан тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА