Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2016/06514/и |
Дугаар | 6514 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 6514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М /рд:Д ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, С.Э/-д холбогдох,
0 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 1 0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М , хариуцагч Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие бусад этгээдээс автомашин худалдан авч, засвар үйлчилгээ хийж, буцаагаад сонирхсон хүмүүст худалддаг үйл ажиллагаа эрхэлдэг.
Сайн танил С.Э 2014 оны 09 дүгээр 16-ны өдөр над руу утасдаад "Тоёота Ланд Круйзер маркийн автомашинаа зармаар байна, чи миний машиныг авч яваад зарчих, мөнгөний хэрэг гараад байна гэхээр” нь очиж уулзсан. Тэгээд тухайн үед жаахан засвар хийхгүй бол болохгүй байх шүү гэхэд, чи өөрөөсөө мөнгө гаргаад хийчих, машин зарагдахаар чамд мөнгийг нь өгье гэсэн юм.
Анх машиныг С.Э г өөр хүнээс авахад би хамт очиж байсан ба нийт ... грөгөөр авахдаа тэрээр 3 өрөө орон сууцаар сольсон, энэ машиныг тэрээр жил хүрэхгүй хугацаанд эзэмшиж, ашигласны дараагаар бусдад худалдахдаа намайг 1...0 төгрөгөөс доошоо битгий оруулаарай, дээшээ гаргаж худалдсан тохиолдолд илүү гарсан хэсгийг зардлын хамт аваарай гэсэн юм.
Ингээд зарж чадахгүй бол би буцааж машиныг өгөхөөр, засвар хийсэн зардлыг С.Э надад төлөхөөр тохиролцсон. Харин машин авч явах гэхэд тэрээр чамд мөнгө байна уу, Япон улс руу шилжүүлэх гэсэн юм гэхэд миний бие түүүнд 11,400 ам.доллар зээлдүүлсэн.
Би, машиныг тус өдөр хүлээн авч, 2,000,000.00 төгрөгөөр бүтэн будаг, гэрэл гуперт 1,900,000.00 төгрөг, радиатор 800,000.00 төгрөг, тосоол 50,000.00 төгрөг, дормомуфтны суурь 300,000.00 төгрөг, наклад 80,000.00 төгрөг, өндөрлөгөө 60,000.00 төгрөг, ажлын хөлс 150,000.00 төгрөг, угаалга 150,000.00 төгрөг, түлш 100,000.00 төгрөг, зогсоол 150,000.00 төгрөг, нийт 5,820,000.00 төгрөгийн засвар хийсэн.
Зээлдүүлсэн 11,400 ам.доллар буюу 21,000,000.00 төгрөг дээр засварын зардлыг нэмэхэд 26,820,000.00 төгрөгийн авлагатай болсноос бэлнээр 3,000,000.00 төгрөг, гранд марк 2 автомашин 12,000,000.00 төгрөгт тооцож Л.Э ас авсан.
Түүний машин зарагдахгүй байсан учир буцаан өгсөн ба үлдэгдэл 11,820,000.00 төгрөгөө авъя гэхэд өгөхгүй байхаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, шалгуулсан ч иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэхүү маргааны улмаас миний бие өмгөөллийн хөлс 800,000.00 төгрөг төлсөн.
Иймд, С.Э с түүнд зээлдүүлсэн болон машинд засвар хийсэн мөнгөний үлдэгдэл болох төгрөг болон өмгөөллийн хөлс 0 төгрөг нийт 12 0 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Д.М р машинаа өгч, заруулах гээгүй, харин түүнд 0 сая төгрөгөөр худалдахаар тохирсон, өөрөө ч шүүх хуралдаанд дээр тухайн машиныг 00 төгрөгөөс доош битгий оруул, үүнээс дээш худалдсан тохиолдолд зөрүү чинийх болно гэж тайлбарлаж байна.
Яг энэхүү тохиролцооны дагуу Д.М охирч, машинаа өгч явуулсан бөгөөд машиныг засан сайжруулалтын талаар огт ярилцаагүй, учир нь, автомашиныг худалдан авч байгаа этгээд тухайн машиныг засаад зарна уу эсхүл өөрөө хэрэглэнэ үү гэдэг нь тухайн хүний асуудал, Д.М бусдаас автомашин худалдан авч, засварлаад бусдад худалдаж, ашиг олдог.
Надад автомашиныг бусдаар засварлуулах шаардлага байхгүй, би өөрийн гэсэн автомашины сэлбэгийн дэлгүүртэйгээс гадна миний ажиллуулдаг буудлын доод давхарт автомашины кузов засвар ажилладаг.
Ийм учраас Д.М машиныг засуулах ямар ч шаардлага байхгүй, харин автомашиныг засварласан нь түүний өөрийнх нь асуудал юм.
Нэхэмжлэгч Д.М автомашиныг ийнхүү худалдан авах зорилгоор авсан гэдгийг тэрээр үгүйсгэж байна, гэтэл би 1 0 гаруй төгрөгийн үнэтэй хөрөнгөө ямар ч үнэ төлбөргүйгээр хүнд өгөхгүй, харин ч энэхүү худалдан авах тохиролцоогоо бататгаж, тэрээр надад 1 ам.долларыг урьдчилгаа болгож өгсөн юм.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг 1 ам.долларыг зээлсэн гэжээ, гэвч надад түүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй, автомашины урьдчилгаанд авсан болно.
Энэ өдрөөс хойш хэсэг хугацааны дараа Д.М таны машин зарагдахгүй байна” гээд ирэхэд би, за яахав наймаанаасаа буцаж байгаа юм байна, гэхдээ миний машин өмнө ямар байсан тэр хэвэнд оруулж өгчихөөд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлсэн.
Би, Д.М .00 төгрөгийг бэлнээр, 1 000.00 төгрөгт Тоёото гранд маркийн автомашиныг тооцож өгсөн бөгөөд үлдэх 6,000,000.00 төгрөгийг машинаа өмнөх байдалд орсны дараа өгнө гэдгээ түүнд байнга хэлдэг.
Д.М миний автомашиныг засварлахдаа өнгө хольж будсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн жинхэнэ биш сэлбэг хэрэгсэл тавьсан, шаардлага хангахгүй муу будгаар машиныг будаж, өнгө үзэмжийг нь алдагдуулсан, миний зүгээс 6,000,000.00 төгрөгийг өгөхөд татгалзахгүй, хамгийн гол нь машин маань ямар байсан тэр байдлыг сэргээсэн тохиолдолд өгнө.
Засвар, үйлчилгээний зардалд нийт 5,820,000.00 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад надаас автомашин худалдан авна гээд тохирчихоод өөрөө мэдэж засвар үйлчилгээ хийсэн байхад би түүнд төлбөр төлөх үүрэг хүлээж байгааг ойлгохгүй байна” гэв.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.М миний өмчлөлийн УНО 11-17 улсын дугаартай LAND-200 маркын машиныг 100,000,000.00 сая төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөр 11.400 ам.долларыг 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өгч, үлдэгдлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөхөөр бид тохиролцсон.
2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж мөнгөө авъя гэхэд тэрээр уг тохиролцооноосоо буцаж, машиныг надад эгүүлэн өгсөн. Миний хувьд наймаа буцахад дургүй байсан бөгөөд ийнхүү наймаа буцахдаа автомашиныг муутгасан байсан, одоо тус автомашиныг буцаан хуучин хэвэнд оруулахад надаас их хэмжээний зардал гарна.
Д.М надад машиныг буцаан өгөхдөө чанар байдлыг нь хэт муутгасан тул “анхны байдалд нь эгүүлэн оруулах”-ыг шаардсан ч тэрээр татгалзаж, улмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гарган Эрүүгийн хэрэг үүсгүүлж, намайг шалгуулсан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Дүүргийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон.
Ингээд зардлаа гаргуулан авахаар Д.М ас шаардахад надаас урьтан тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ “би машиныг нь 2 сая төгрөгөөр бүтэн будганд, гэрэл гуперт 1,900,000.00 төгрөг гаргаж” хэмээн бичсэн байгаа тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.
Гэрэл, гупер болон түүний дагалдах сэлбэгийг шинээр тавихад нийт 16,724,000.00 төгрөг болж байна.
Иймд, Д.М.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Д.М өрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Машины үндсэн өнгийг гаргуулахаар дахин будуулахад шаардлагатай ая төгрөг, гэрэл, гупер болон түүний дагалдах сэлбэгийг шинээр тави 00.00 төгрөг, нийт 00.00 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Учир нь, түүний тээврийн хэрэгсэлд бүх засвар үйлчилгээг өөртэй нь зөвлөлдөж зөвшөөрснийх нь дагуу хийсэн, тэр засвар хийсэн хэвээр түүнд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн.
Машиныг хүлээлгэж өгөхдөө гарсан төлбөр тооцоогоо хэлэхэд мөнгө орж ирэхээр өгье гээд салж байсан. Бүх баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Намайг, БНХАУ-д үйлдвэрлэсэн сэлбэг, хэрэгсэл тавьсан гэж мэдүүлж байна, би жинхэнэ сэлбэг тавьсан, энэ байдлыг гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нотолно, анх машин ямар байсан, дараа нь ямар болсон талаар гэрчүүд бүгд нэгэн адил мэдүүлсэн.
Маргааны зүйл болсон машины эд зүйлийг солих, будаг хийхэд нийт 19,724,000.00 төгрөгийн зардал гарна гээд Таван богд моторс ХХК-ийн үнийн саналыг хавсаргасан байна, энэ бол зөвхөн худалдагчаас бусдад санал болгосон үнэ, нэхэмжлэх бөгөөд албан ёсны нотлох баримт биш юм.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч лбогдуула