Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2016/00248/И |
Дугаар | 294 |
Огноо | 2016-10-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1971 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 45 настай, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “Бөнөөг Эрдэнэ холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн, Дундговь аймгийн, Сайнцагаан сум, 7 дугаар баг, 14 дүгээр байр, 1-1 дүгээр тоотод оршин суух, Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,
Дундговь аймаг дахь Нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Г.Б урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 15-нд хүлээн авч, 2016 оны 8 сарын 22-нд 139/2016/00248/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1972 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежер ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар баг, 15 дугаар байр, 12 дугаар тоотод оршин суух, Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ж овогт С
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Тхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Г.х нь 2012 оны 5 сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Ж хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2012 оны 5 сарын 9-ний өдрийн Нэгдсэн эмнэлэгийн даргын Б/46 тоот тушаалаар мэс заслын зөвлөх эмчээр томилогдон ажиллаж Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмын хүрээнд өөрийн мэдлэг чадвараа дайчлан 2016 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.12-т заасны дагуу Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ******* нь Ардчилсан намаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р тойрогт нэр дэвшсэнтэй холбогдуулан тэрээр ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Жаргал нь 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэн мэс заслын зөвлөх эмч ******* нь ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн тухай өргөдлөө ирүүлсэн тул 2016 оны 6 сарын 9-ний өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэсэн хууль бус шийдвэр гаргасныг эс зөвшөөрч дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэгдсэн эмнэлэгийн даргын Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай Б/58 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэж *******ыг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд огт байхгүй заалтаар ажлаас чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл тус Нэгдсэн эмнэлэгийн дарга нь хууль зөв сонгож хэрэглэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэсэн заалтын дагуу мэс заслын зөвлөх эмч Г.Б нь хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө огт гаргаагүй, харин сонгуулийн хууль тогтоомжтой холбогдуулан ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байтал дээрхи хууль бус шийдвэрийг гаргажээ. Иймд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Г.Бурьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс заслын их эмч Г.Б сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж байгаа тул 6 сарын 9-нөөс ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг 2016 оны 6 сарын 10-ны өдөр байгууллагын захиргаанд ирүүлснийг хүлээн авч бүртгэл хяналтанд бүртгэсэн. /Тухайн үед ерөнхий эмч чөлөөтэй байсан/ Их эмч ******* нь 6 сарын 4-ний өдрөөс УИХ болон орон нутгийн сонгууль болсон өдрөөс хойш ажилдаа ирээгүй, 7 сарын 18-нд Бат-орших эмчээс шалтгааныг тодруулахаар өөрийнх нь утас руу залгасан боловч утсаа аваагүй эхнэрийнх нь утсаар дамжуулж Г.Б эмчтэй холбогдсон. ******* эмч “би 8 сарын 1-н хүртэл чөлөө авсан байгаа гэж хариулсан. Та чөлөө авсан тухай энэ өргөдөл дээр чинь байхгүй, сонгуулийн ажлаар чөлөө авсан байна, ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг чинь тодруулахаар ярьж байна гэхэд миний тушаалыг гаргачих гэж хариулсан. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө тусдаа гаргаж ирүүлэх ёстой, эсвэл та өөрөө даргатай ирж уулз гэхэд наад өргөдлийнхөө он сараар гаргачих гэсэн хариултыг өгсөн. Б эмчийг өөрийг нь ир гэсэн боловч захиргаатай огт ирж уулзаагүй зөвхөн тушаалаа гаргуулж авах тухай хүсэлтийг амаар гаргасан. Тушаал гарснаас хойш буюу 7 сарын 27-нд өөртөө байсан Нийгмийн даатгалын дэвтрээ сувилагч А.Отгонжаргалаар өгч явуулсан байсан. Сонгуулийн хугацаа дуусаад ******* нь эмнэлгийн удирдлагуудтай холбогдоогүй. Эргэж ажилдаа орох эсэх талаар ярилцаагүй. ******* Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргатай утсаар “Миний нийгмийн даатгал төлдөг шимтгэл тасрах гээд байна. Тиймээс 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор ажлаас чөлөөлж болох уу” гэж ярьж, хоорондоо харилцан тохирсон байдаг. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажлаас халсан тушаалыг нь гаргахад болох уу гэж ******* эмчээс эмнэлгийн дарга асуухад тэрээр “Болно” гэж хэлээд ажлаас халагдах тушаалыг тус өдөр гаргасан байдаг. *******ын эхнэр ******* нь түүний ажлаас халагдах тушаалыг гардаж авсан. Гэтэл эхнэр ******* нь энэ тушаалыг биш хуучин тушаалаа авья гээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/58 дугаар ажлаас халах тухай тушаалыг гардаж авсан. Мөнгөтэй холбоотой асуудал үүсч байгаа тул би биш эмнэлгийн дарга энэ шүүх хуралдаанд орох ёстой байсан гэж бодож байсан бөгөөд эмнэлгийн даргыг та орох уу гэхэд намайг ор гээд би энэ шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зөвлөх эмчээр ажиллахаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Жаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл ажилласан. Ингээд 2016 оны орон нутгийн сонгуульд Дундговь аймгийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон. Энэ хугацаанд сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан ажлаас түр чөлөөлөх тухай хүсэлт гаргасан болох нь хариуцагчаас гаргаж буй тайлбараар нотлогдож байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах болсон тохиолдолд заавал бичгэн хэлбэрээр гаргах тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлтэй холбоотой Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол байгаа. Иймд үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүчингүй болгуулж, мэс заслын зөвлөх эмч *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Албан байгууллагын дарга нар өөр, өөрийнхөөрөө хуулийг тайлбарладаг. Тэгсэн мөртлөө шүүх хуралдаанд өөрөө ирдэггүй. Албан ёсоор итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байхад тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн даргынхаа үгээр шүүх хуралдаанд оролцох нь буруу зүйл. Үүнийг анхаарах шаардлагатай гэж хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгуулж, *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч *******оос 2016 оны 8 сарын 15-нд нэхэмжлэгчийг төлөөлүүлэхээр *******д олгосон итгэмжлэл /хэргийн 6-р талын ар/, мөн хариуцагч Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргалаас хариуцагчийг төлөөлүүлэхээр Ж.Мөнхцэцэгт олгосон итгэмжлэл /хэргийн 24-р тал/ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 5 сарын 8-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2012 оны 5 сарын 9-ний өдрийн 5/46 дугаар тушаалаар мэс заслын зөвлөх эмчийн ажилд томилогдож /хэргийн 15-р тал/, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 4-5-р тал/ байгуулжээ.
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 07 сарын 18-ны өдрийн Б/58 дугаар “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар /хэргийн 14-р тал/ нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д дэх хэсгийг баримтлан “ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө ирүүлсэн” үндэслэлээр мэс заслын зөвлөх эмчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 8 сарын 8-нд ажилтанд гардуулж өгсөн болох нь зохигчдын тайлбар, мөн хэрэгт авагдсан тушаал дээр бичсэн бичвэрээр тогтоогдож байх тул түүнийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна гэж дүгнэлээ.
Ажил олгогч ажилтантай 2012 оны 5 сарын 8-нд 1 жил 5 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан гэрээ /хэргийн 4-5-р тал/ хэрэгт авагдсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “... хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу ажилтан ******* ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 9-11-р тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилтантай адил гэж үзнэ” гэж заасны дагуу уг гэрээг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан бөгөөд хэрэгт ажилтан *******ын ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг нотлох баримтаар талууд гаргаж ирүүлээгүй. ******* нь 2016 оны 6 сарын 8-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч сонгох сонгуульд нэр дэвшиж оролцох шалтгааны улмаас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д “...төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй...”, 154 дүгээр зүйлийн 154.4-т “...нэр дэвших бол ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагадаа гаргасан болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх, Дундговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 04 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт /хэргийн 8, 12-13-р тал/-аар тогтоогдож байна.
Гэвч хариуцагч тал ажилтанг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэсэн боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуульд 39 дүгээр зүйлийн 39.1.1 гэсэн заалт байхгүй, хуульд байхгүй заалтыг барьж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, буруу байна.
Иймд нэхэмжлэгч *******ыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын зөвлөх эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэгэнт Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж дүгнэсэн тул түүний 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 7 сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журмын 7.а-д “ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 4-р сард 1011870 төгрөг /21 хоног/, 5-р сард 927788 төгрөг /22 хоног/ , 6-р сард 1425296 төгрөг /21 хоног/ -ийн цалин авч байсан нь түүний №0293501 тоот нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 3364954:64 хоног=нэг өдөрт ногдох цалин 52577 төгрөг, ажилгүй байсан хугацаа 2016 оны 7 сарын 8-наас 2016 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл, 7 сард 10 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 22 хоног, 10 сард 14 хоног нийт 69 хоног*52577=3627813 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох, уг олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нягтлан бодогчид тус тус даалгах нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3627813 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 72995 төгрөг, нийт 143195 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 7 сарын 18-ны өдрийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******ыг Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын зөвлөх эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3627813 /гурван сая зургаан зуун хорин долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж *******од олгосугай.
2.Ажил олгогч болон нэхэмжлэгчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл татварыг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нягтлан бодогчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 143195 /нэг зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Д