Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00633

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 21762215.24 төгрөгийг гаргуулах,  зээлийн  төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ч.*******, Д., нар нь тус банкны Баянхонгор аймгийн *******наас 2015 оны 04-р сарын 07-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугапаатайгаар, зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 р багийн 20 гудамжны 24 тоот хаягтай хувийн сууц, дэлгүүрийн барилга, гэр бүлийн хэрэгцээний газар, Фан карго машин, дэлгүүрийн тоног төхөөрөмж, гэрийн тавилга, цах бараа, бараа материал зэргийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч Ч.*******, Д. нар нь *******инд үндсэн зээлээс нийт 5321814,23 төгрөгийг төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй 187 хоног хугацаа хэтэрүүлсэн байна. Иймд 2016 оны 09-р сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19678185.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2026314.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 57714.62 төгрөг, нийт 21762215.24 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.*******, Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид 2015 оны 04-р сарын 07-ны өдөр *******наас 25000000 төгрөгийн зээл аваад 2016 оны 03-р сарын 16-ны өдрөөс хойш бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зээлээ төлж чадаагүй. Банкны нэхэмжилж байгаа 21762215,24 төгрөгийг 2016 оны 12-р сарын 31-ний дотор төлж барагдуулна. Төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ч.*******, Д. нар нь зээлийн гэрээний үүргийн 21762215,24  төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******, Д. нарын  зээлийн гэрээний үүргийн 21762215,24  төгрөгийг ******* ХХК-д төлөхийг зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 133380,04 төгрөг, хариуцагч Ч.*******, Д. нараас 133380,04 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Ч.*******, Д. нар нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ