Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 5343

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй, Х.Эрдэнэхуяг, Ө.Батбаяр нарт холбогдох 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бадамрагчаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Эрдэнэхуяг нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бадамрагчаа нь хариуцагч Ө.Батбаяраас татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийн тал хувь болох 103 475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Эрдэнхуягаас 103 475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Пүрэвдоржид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ