Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/0632/И |
Дугаар | 131/ШШ2016/00647 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2016/00647
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1979 онд Барилгын Техникийн мэргэжлийн сургуулийн сантехникч мэргэжлээр төгсөөд Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажилласан. 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарыг дуустал цэргийн алба хаасан. 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Техник туслалцааны барилга трестэд сантехникийн засварчин, гагнуурчин, төмөрчнөөр ажилд орсон. 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Барилга трест нь бүтцийн өөрчлөлтөд орж Ордон пүүс нэртэй болсноор миний бие тус пүүсэд үргэжлүүлэн сантехникийн засварчин, гагнуурчнаар ажиллаад 1992 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Миний бие 1983 онд цэргээс халагдаж ирэхдээ мэргэжлийнхээ дагуу сантехникийн засварчин хийж мөн засварчин нь гагнуурчин төмөрчин ажлаа давхар эрхлэн гүйцэтгэдэг байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр нормчин гэж буруу бичилт хийсэн байх тул миний бие хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул шүүхээр хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэдгээ тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхэд өгсөн архивын баримтуудад миний мэргэжлийг сантехникч гэж бичсэн мөн бусад баримтуудыг үндэслэн Техник туслалцааны барилга трестэд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал нормчноор, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Техник туслалцааны барилга трестэд сантехникийн засварчин, гагнуурчин, төмөрчнөөр 1992 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, түүний 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1979 оны 07-р сарын 01-ний өдрийн 130 тоот, 1980 оны 06-р сарын 21-ний өдрийн 126 тоот, 1983 оны 09-р сарын 01-ний өдрийн 207 тоот, 1984 оны 11-р сарын 20-ны өдрийн 241 тоот, 1985 оны 08-р сарын 13-ны өдрийн 174 тоот, 1985 оны 10-р сарын 25-ны өдрийн 240 тоот, 1986 оны 06-р сарын 19-ний өдрийн 104 тоот, 1987 оны 12-р сарын 17-ны өдрийн 313 тоот, 1988 оны 10-р сарын 21-ний өдрийн 276 тоот, 1989 оны 09-р сарын 20-ны өдрийн 295 тоот, 1989 оны 08-р сарын 21-ний өдрийн 269 тоот, 1990 оны 09-р сарын 24-ний өдрийн 187 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04-р сарын 10-ны өдрийн 123 тоот тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 29 тоот тодорхойлолт, С.*******ын цахилгаан гагнуурчны зэргийн №21, сантехникийн слесарийн №005103 үнэмлэхүүдийг эх болон хуулбар байдлаар, гэрч Ч*******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестэд сантехникийн засварчнаар ажиллаж байсан болох нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс сантехникчээр ажиллуулсан талаархи Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1979 оны 07-р сарын 01-ний өдрийн ажилд шинээр авч хувиарлах ба тэтгэмж олгох тухай 130 тоот тушаал, цэргийн албанд тэнцсэн С.*******ыг ажлаас чөлөөлсөн талаархи мөн трестийн даргын 1980 оны 06-р сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай 126 тоот тушаал зэргээр,
1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд сантехникийн засварчин, төмөрчнөөр ажиллаж байсан болох нь “... С.*******ыг...1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нормчноор авч ажиллуулсугай” гэх Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1983 оны 09-р сарын 01-ний өдрийн “ ажилд авч буцалтгүй тэтгэмж олгох тухай” 207 тоот тушаал, ажилдаа амжилт гаргаж шагнуулсан талаархи 1984 оны 11-р сарын 20-ны өдрийн 241 тоот, 1985 оны 10-р сарын 25-ны өдрийн 240 тоот, 1987 оны 12-р сарын 17-ны өдрийн 313 тоот, 1989 оны 09-р сарын 20-ны өдрийн 295 тоот мөн даргын тушаалууд, С.*******т сантехникчийн мэргэжил дээшлүүлж зэрэг олгосон 1985 оны 08-р сарын 13-ны өдрийн 174 тоот тушаал, түүнд ээлжийн амралт олгосон 1986 оны 06-р сарын 19-ний өдрийн 104 тоот, 1988 оны 10-р сарын 21-ний өдрийн 276 тоот, 1989 оны 08-р сарын 21-ний өдрийн 269 тоот, 1990 оны 09-р сарын 24-ний өдрийн 187 тоот мөн даргын тушаалууд, Барилга трестийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж 15 пүүс болгон зохион байгуулсантай холбогдуулан С.*******ыг Ордон пүүсэд шилжүүлсэн талаархи Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04-р сарын 10-ны өдрийн 123 тоот тушаалаар болон түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ч*******ын мэдүүлгээр зэргээр
1991 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ордон пүүсэд сантехникийн засварчнаар ажиллаж байсан болох нь түүнийг Ордон пүүсэд сантехникчээр ажилд шилжүүлсэн талаархи Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04-р сарын 10-ны өдрийн 123 тоот тушаал, Ордон пүүс нь 1991-1992 онуудад Нийгмийн даатгалын байгууллагад 13,5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж харьцаж байсан талаарх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 29 тоот тодорхойлолт, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөн түүнийг сантехникийн засварчин, төмөрчнөөр ажиллаж байсныг нотлох С.*******ын цахилгаан гагнуурчны зэргийн №21, сантехникийн слесарийн №005103 үнэмлэхүүд болон түүний 1979 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 09-р сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тухайн байгууллагуудын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал нь дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестэд сантехникийн засварчнаар,
1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд сантехникийн засварчин, төмөрчнөөр,
1991 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ордон пүүсэд сантехникийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ