Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2016/04967/и |
Дугаар | 4967 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч:*******,*******,*******,*******-д холбогдох
4,212,408.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тай Захиалгаар тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, үүдний өрөөний гүйдэг шкаф, унтлагын өрөөний гүйдэг шкаф зэргийг тус тус хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөөр тохирсон.
Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2,000,000.00 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан боловч захиалагчийн хүсэлтээр энэ хугацааг хойшуулж, гэрээний төлбөрийг гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахдаа бүрэн төлж дуусгахаар тохирсон юм.
Манай компанийн зүгээс гэрээний дагуу унтлагын өрөөний шкафыг 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, үүдний өрөөний шкафыг 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж, захиалагчийн гэрт нь угсарч, хүлээлгэж өгсөн.
Гэтэл захиалагч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан боловч төлбөрийг төлөөгүй, түүнээс удаа дараа шаардаж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрт нь очиж төлбөрөө шаардсаны эцэст төлбөрийг яаралтай төлөх талаар бичиг хийж өгсөн.
Гэвч тэрээр хэлсэн хугацаандаа бүрэн барагдуулаагүй 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,000.00 төгрөг төлсөн.
Ингээд одоо гэрээний үлдэгдэл төлбөр 4,212,408.00 төгрөг бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл өгсөний дараагаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000.00 төгрөгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувийн данс руу шилжүүлэхээр нь би компанидаа аваачиж, бэлнээр тушаасан.
Энэ хугацаанд хариуцагч байнга худал ярьж, бидэнд их чирэгдэл учруулж байна.
Иймд, хариуцагч аас үлдэх төлбөр болох 2,712,408.00 төгрөгийг гаргуулж, -нд олгож өгнө үү” гэв.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 4,212,408.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,500,000.00 төгрөгийг төлж, 2,712,408.00 төгрөг үлдсэн байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 6,987,400.00 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохирчээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу Ажил гүйцэтгэгч тал үүдний өрөөний гүйдэг хаалгатай шкафыг 3,075,912.00 төгрөгөөр, унтлагын өрөөний гүйдэг хаалгатай шкафыг 2,636,496.00 төгрөгөөр тус тус хийж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Захиалагчид хүлээлгэн өгөхөөр болж, талууд гүйцэтгэх ажлын хийц, хэмжээ, өнгө, дизайн, төлбөр төлөх нөхцөл, хугацаа зэрэг гэрээний гол нөхцлүүдийг гэрээний хавсралтаар тохирч, баталгаажуулсан байна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.2-т тус тус зааснаар талуудын санал, хүсэл зориг, гэрээний гол нөхцөл зохих ёсоор тусгагдаж, хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр Ажил гүйцэтгэгч нь Захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, Захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-т зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч нь үүнийг Захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үзвэл Ажил гүйцэтгэгч нь 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүдний өрөөний гүйдэг хаалгатай шкафыг, харин унтлагын өрөөний гүйдэг хаалгатай шкафыг 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус хийж гүйцэтгэн Захиалагчид хүлээлгэн өгч, гэрээний 1 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор, бодитоор тохирсон хугацаанд гүйцэтгэсэн байна.
Харин хариуцагч нь гэрээнийн дагуу хариу төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой байсан боловч тэрээр төлбөр төлөх үүргээ үл биелүүлж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байна.
Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч нь нийт 5,712,408.00 төгрөгөөс тодорхой хувийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх хэсгийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохирсон боловч тус хугацаанд төлөөгүй, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000.00 төгрөгийг төлөх тухай амлалт өгсөн атлаа үүргээ үл биелүүлж, төлбөрийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд тус хуулийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч нь Ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх ямар бодит нөхцөл, шалтгаан байсан талаар хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иймд, хариуцагч ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх нь үндэслэлтэй бөгөөд тэрээр өнөөдрийг хүртлэх хугацаанд үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй хэвээр байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд нэгэнт нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг зохих ёсоор хүлээн авч, түүний чанарын талаар аливаа гомдлын шаардлага гаргаагүй, түүнд төлбөр төлөх үүргээсээ татгалзах нөхцөл байдал алга байхад тэрээр гэрээнд заасан хөлсийг хугацаандаа төлөөгүй нь буруу юм.
Өөрөөр хэлбэл, хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ аль нэг тал гүйцэтгэхгүй байх шалтгаан нь нөгөө тал нь биелүүлэх ёстой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ийнхүү татгалзаж болох хэдий ч зохигчдын хувьд ийм нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 334.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь д холбогдуулан 4,212,408.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000.00 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 2,712,408.00 төгрөг байна.
Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ дээр дурьдснаар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, хариуцагч аас 2,712,408.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР