Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00520/И |
Дугаар | 535 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 535
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие хүний их эмчийн мэргэжлийг эзэмшин 1985 онд Ховд аймгийн Чандмань сум, 1986-1988 он хүртэл Ховд аймгийн ******* суманд, 1989-1993 оны хооронд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 5-р тасгийн эмчээр, 1994-2016 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн өрхийн эмнэлгийн эрхлэгч эмчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байсан ба одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1989-1993 оны хооронд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 5-р хэсгийн эмчээр ажиллаж байсан хугацааны архивын лавлагаа олдохгүй байна. Манай гэр 1996 онд шатсан ба тэр үед бүх юм бүгд шатсан. Иймд намайг 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Ц.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тэрээр биеийн байдал нь тааруу байгаа тул энэ нэхэмжлэлийг яаралтай шийдвэрлүүлэх гэсэн юм. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Ц.*******ийг 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1578 дугаартай лавлагаа,
-Ц.*******ийн 1991-1994 оны цалингийн тооцооны картын хуулбарууд,
-Ц.*******ийн 1990-1994 оны цалингийн тодорхойлолт,
-Ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэх гэрэл зургууд,
-Гэрч Д.ийн Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
-Гэрч Ц.ийн хэсгийн сувилагчийн 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан үнэмлэхийн хуулбар,
-Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Д.Очирбадамын О.Цагаанмандал, Ц.******* нарын гэр 2016 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гал түймрийн улмаас шатсан нь үнэн болно гэх тодорхойлолт,
-Гэрч Д.ийн Би 1983 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадад 4 жил ажиллаад 1987 онд аймгийн төвд шилжиж ирээд 1987 оны 11 сарын 16-наас хүүхдийн хэсэгт эмчээр ажилласан. Улмаар 1988 оноос эхлэн хүүхдийн хэсгийн эргэлтийн сувилагчаар томилогдон ажилласан. Тэгэхэд Ц.******* 1989 оны эхээр Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн 5-р хэсгийн их эмчээр ирж ажилласан. Бид 1993 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан. Ц.******* эмч 1993 оноос өрхийн эмчээр ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл ажиллаж байна гэх мэдүүлэг,
-Гэрч З.ийн би 1986 онд Анагаахын сургууль төгсөж ирээд Чандмань суманд ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сард Ховд аймгийн төвд шилжин ирээд хүүхдийн хэсэгт ажилласан. Намайг 1989 оны 12 дугаар сард хүүхдийн хэсэгт ажилд ороход Ц.******* эмч Хүүхдийн 10-р хэсгийн эмчээр ажиллаж байсан. Бид 1993 онд өрхийн эмнэлэг байгуулагдах хүртэл хамт ажиллаж байгаад 1993 оноос өрхийн эмчээр ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл ажиллаж байна гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.ийн Би 1987 оноос эхлэн хүүхдийн хэсэгт эргүүлийн сувилагчаар ажиллаж эхэлсэн ба Ц.******* эмч 1989 оны эхээр Ховд аймгийн ******* сумаас манай хэсэгт эмчээр томилогдож ирж байсан. Бид 1994 оныг хүртэл хүүхдийн хэсэгт ажиллаж байгаад 1994 оноос Ц.******* эмч өрхийн эмчээр ажиллахаар, би Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар болсон гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас Ц.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1578 дугаартай лавлагаагаар, мөн Ц.*******ийн гэр шатаж, бичиг баримт нь устсан болох нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Д.Очирбадамын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн Хүүхдийн хэсэгт ажиллаж байсан болох нь гэрч Д.ийн Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, гэрч Ц.ийн хэсгийн сувилагчийн 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.*******ийг 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1989-1993 оныг дуустал Ховд аймгийн Хүүхдийн 5-р хэсэгт эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА