Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2016/04383/и |
Дугаар | 4383 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 4383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-4 дүгээр байрны 1 тоотод оршин суух Абгай овогт Долгорын Чулуунцэцэг /РД:ШВ47052508/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4806 тоот шийдвэрээр Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр, Б.Бат-Эрдэнэ нараас 42,691,475.00 төгрөгийг гаргуулж, А.Сономцэрэнд олгохоор шийдвэрлэсэн.
Анх зээл авахад өөрсдийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-4 дүгээр байрны 1 тоотод орших 54 м,кв талбайтай тус орон сууцыг барьцаалуулсан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4806 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Шийдвэр гүйцэтгэгч У.Энхсоёл барьцаа хөрөнгийг хурааж, 165,000,000.00 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах болсон ба дуудлага худалдааны үнэлгээ тогтоосон бичгийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан.
Бидний өмчлөлийн орон сууцыг хямд үнээр албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахыг завдаж байх тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгон, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4806 тоот шийдвэрээр Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр, Б.Бат-Эрдэнэ нараас 42,691,475.00 төгрөгийг гаргуулж, А.Сономцэрэнд олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэхээр төлбөр төлөгч Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-4 дүгээр байрны 1 тоотод орших 54 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан байна.
Талуудаас Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож 330,000,000.00 төгрөгөөр үнийн санал өгсөн.
Төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/101, 3/102 тоот дугаартай үнэлгээний мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 330,000,000.00 төгрөгийн 70 хувь болох 231,000,000.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, уг анхны дуудлага худалдааны талаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3/1848, 1851 тоот дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн.
Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээг 50 хувь бууруулж 165,000,000.00 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй ба энэ талаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3/5319, 3/5320 тоот дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт тус өдөр шуудангаар хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Д.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
Энэхүү хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дараах арга хэмжээ авчээ. Үүнд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Харин хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, албадан дуудлага худалдааны үнийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нар тогтоосон учраас хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж мэтгэлцэж байна.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4806 тоот захирамжаар Номч овогт Алтангэрэлийн Сономцэрэнгийн гаргасан хариуцагч Долгорын Чулуунцэцэг, Даваагийн Батдэлгэр, Батдэлгэрийн Бат-Эрдэнэ нарт холбогдох 45,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэхүү 4806 тоот захирамжаар Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр, Б.Бат-Эрдэнэ нар нэхэмжлэгч А.Сономцэрэнд 42,500,000.00 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан ба хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3013 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.
Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 4806 тоот захирамжийг албадан биелүүлэхээр болжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл төлбөр төлөгч Б.Батдэлгэр, Д.Чулуунцэцэг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044024 тоот дугаартай Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-4 дүгээр байрны 1 тоотод орших 54 м,кв талбайтай 2 өрөө орон сууц нь төлбөр авагч А.Сономцэрэнтэй байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцаалагдсан байх бөгөөд төлбөр авагч А.Сономцэрэн нь Иргэний хуулийн 153, 165 дугаар зүйлд тус тус зааснаар тухайн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхтэй учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь тухайн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар холбогдох ажиллагааг явуулсан байна.
Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Батдэлгэр, Д.Чулуунцэцэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан дээрх орон сууцыг худалдан борлуулах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/01 тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 142 тоот тогтоолоор битүүмжилж, хураасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар худалдан борлуулах зорилгоор битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийг эдийн бус хөрөнгө, үнэт зүйл, тухайн эд хөрөнгийн үнэлэхэд хүндрэлтэй байгаа бол, шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй байгаа болон төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх зохицуулалттай.
Гэвч Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр, Б.Бат-Эрдэнэ нар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044024 тоот дугаартай дээр дурдсан орон сууцыг 330,000.00 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч А.Сономцэрэн хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь дээр дурдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох үнийг өөрөө тогтоосон, уг үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцэж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэгдүгээрт, талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой бол хоёрдугаарт, эрх бүхий мэргэжлийн үнэлгээчин тогтоож, тухайн тогтоосон үнийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулах журамтай.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ийнхүү харилцан тохиролцож, тогтоосон тохиолдолд тухайн үнийг бодит байдалтай буюу зах зээлийн үнээс бага эсхүл их эсэхийг шийдвэр гүйцэтгэх алба хариуцаж, үнийг дахин тогтоохгүй бөгөөд нэгэнт төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнэлгээний талаар тохиролцсон байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус зааснаар дуудлага худалдааг зохион байгуулж явуулах ёстой юм.
Ийнхүү хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Д.Чулуунцэцэг, Д.Батдэлгэр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044024 тоот дугаартай Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37-4 дүгээр байрны 1 тоотод орших 54 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд талуудын харилцан тохиролцсон үнэ болох 330,000,000.00 төгрөгийн 70 хувь буюу 231,000,000.00 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хоёрдах албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 50 хувь буюу 165,000,000.00 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус тус оруулсан боловч үнийн санал ирээгүй, ялагч тодроогүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа шүүхийн 4806 тоот захирамжийг гүйцэтгэх хуудсын дагуу явуулж, хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэх, эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэх, хураах, үнийн санал авах, төлбөр хэзээ, хэрхэн төлөх талаар ярилцлага хийх, тэмдэглэл хөтлөх болон шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой гарч буй аливаа тогтоол, албан бичиг зэргийг тухай бүр мэдэгдэх, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлэх зэргээр зохих ёсоор явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж буй эсэхийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас тус тус үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байна.
Иймд, нэхэмжлэгч Д.Чулуунцэцэгийн гаргасан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР