Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 526

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, онд төрсөн, 28настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гийн тай 2009 оны 06 сарын 05 өдөр Ховд аймгийн ******* суманд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2009 оны 12 сарын 06-нд охин төрсөн. Охиноо өөрийнхөө асрамжинд авах, охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Би нэхэмлэл гаргахдаа охиндоо 2010 оны 12 сарын 05-ны өдрөөс 18 нас хүртэлх хугацааны буюу 2010 оны 12 сарын 05-ны өдрөөс 2027 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 9,852,000 төгрөгийн тэтгэвэрийг мөнгөн хэлбэрээр нэг удаа гаргуулах хүсэлтэй байсан. Одоо энэ шаардлагаасаа татгалзаад охиныхоо тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна. Х. бид хоёр 2010 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл нэг гэрт амьдарч байгаад салсан. Үүнээс хойш тус тусдаа амьдараад 6 жил болж байна. Бид шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй. Бид эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

Хариуцагч Х.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдааны явцад охин А.д 2010 оны 12 сарын 05-ны өдрөөс 18 нас хүртэлх хугацааны буюу 2010 оны 12 сарын 05-ны өдрөөс 2027 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 9,852,000 төгрөгийн тэтгэвэрийг мөнгөн хэлбэрээр нэг удаа гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ өөрчилжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Х. нар нь 2009 оны 05 сарын 27-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 06 сарын 05-ны өдөр батлуулсан, тэдний дундаас 2009 оны 12 сарын 05-ны өдөр охин А. төрсөн болох нь гэрлэлтийн бүргэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдраад 6 жил болсон, мөн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрлэгчдэд 3 сарын эвлэрүүлэх хугацаа олгосон байх ба гэрлэгчид шүүхээс өгсөн 3 сарын хугацаанд эвлэрээгүй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2009 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин А.ийг эх Г.*******ийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрсөн ба охины өссөн болон амьдрах, сурч боловсрох орчин, орон байр, амьдралын бусад нөхцөл байдал, эцэг эхийн хайр халамж зэргийг харгалзан түүнийг эх Г.*******ийн асрамжид үлдээж, сар бүр эцэг Х.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.ийг эх Г.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Х.гаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байхэрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  овогт гийн ,******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин А.ийг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин А.ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******т даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Зохигчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.гаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА