Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00416/И |
Дугаар | 490 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 490
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн ******* дүүргийн ******* хороо, ******* ******* ******* Б тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* овогт ийн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн сум, багт оршин суух, уд овогт гийн д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Я., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлээ 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн. Гэр бүл болохоос өмнө буюу 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүү Б.ийг миний нэрээр овоглосон. Я.тай гэр бүл болоод 2003 оны 08 дугар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа төдийгүй Я. нь одоо гэр бүлтэй болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б.ийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд тэжээн тэтгэх болон, өмч хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д., хариуцагч Я. нар нь тусдаа амьдраад 13 жил болж байна. Хариуцагч Я. нь шинээр амьдралаа зохиосон гэсэн. Иймд нэхэмжлэгч Д., хариуцагч Я. нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.ийг эх Д.ийн асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Я. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Я.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх ба тэдний дундаас 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, Б.ийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэрлэгчид нь тусдаа амьдраад 13 жил болж байгаа, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.ийг эх Д.ийн асрамжид үлдээж, эцэг Я.гаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.гаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.эд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ийн , уд овогт гийн д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.ийг эх Д.ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.гаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.эд олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА