Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2016/02744/и |
Дугаар | 2743 |
Огноо | 2016-03-29 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж, 45А байр 7 давхар, 701 тоот хаягт байрлах Туулын Сондор ХХК /РД:5527716/-ийн хүсэлттэй,
Сартуул овогт Чулуунбаатарын Ургамал /РД:ДЮ63031801/-ыг Эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа оролцов.
Хүсэлт гаргагч Туулын Сондор ХХК-ийн зүгээс өөрийн эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Туулын сондор ББСБ ХХК нь Ч.Ургамалтай 2015 оны 04 дүгээр 29-ний өдөр ЗГ57/15 дугаартай Зээлийн гэрээ, БГ57/15 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, 9,500,000.00 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 /зургаа/ сарын хугацаатай зээлдүүлж зээлийн барьцааны зүйл болгож 13-67 УБД дугаартай цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашиныг гаражид байрлуулах нөхцөлтэйгээр зогсоолын төлбөрийг өдрийн 2,000.00 төгрөгийг Зээлдэгч тал бүрэн хариуцахаар тус тус тохирсон.
Зээлийн гэрээг Ч.Ургамал удаа дараа зөрчсөн тул манай компани Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд, Ч.Ургамалын оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Мөн хүсэлт гаргагч нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тайлбартаа шүүх хуралдааныг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Туулын Сондор ББСБ ХХК нь Ч.Ургамлыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн гаргасан нэхэмжлэлд дурьдсан болоод хэрэгт цугларсан баримтаас үзвэл Сондор ББСБ ХХК 2015 оны 04 дүгээр 29-ний өдөр ЗГ57/15 дугаартай Зээлийн гэрээ, БГ57/15 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, Ч.Ургамалд 9,500,000.00 сая төгрөгийн зээл өгч, эрх зүйн харилцаанд оролцсон байна.
Талууд Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан өдрөөс хойш Зээлдэгч нь тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу үндсэл зээл, хүүг төлөх ёстой атал 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийхгүй байсан учраас Туулын Сондор ББСБ ХХК-ийн зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Ургамалаас 3,236,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41962 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хүсэлтэд хавсаргасан нотлох баримт болох Ч.Ургамал болон Туулын Сондор ББСБ ХХК нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнээс тус тус үзвэл Ч.Ургамал нь энэхүү хэргийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.
Нэгэнт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сартуул овогтой Чулуунбаатарын Ургамал нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт гудамж 1/18 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41962 тоот захирамжаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Иймд, Сартуул овогт Чулуунбаатарын Ургамал /РД:ДЮ63031801/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сартуул овогт Чулуунбаатарын Ургамал /РД:ДЮ63031801/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Сартуул овогтой Чулуунбаатарын Ургамалыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР