Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 559

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Онон гэх газар оршин суух  Боржигон овогт Чойжилсүрэнгийн Пүрвээ /РД:АИ66091408/-ийн хүсэлттэй,

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн үтрэмд 1983 оны 9-р сарын 20-ны өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Ч.Пүрвээ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пүрвээ миний бие 1966 онд төрсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болоод байна. Би 1982 оноос 1983 онд ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-р ангийг төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдаж байсан. 1983 оны 9-р сараас хойш Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн “Үтрэм”-д ногоочноор ажилласан. Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын САА-н үтрэмд 1983 оны 9-р сарын 20-ны өдрөөс хойш 1991 он хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ч.Пүрвээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 415 тоот Чойжилсүрэн овогтой Пүрвээгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт
  • 1984 оны 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 4 сараас 7 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 4 сар, 6 сараас 7 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  1. БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 9-р сарын 20-ны өдрийн 156 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: ... Чойжилсүрэнгийн Пүрвээг төв үтрэмд нормчиноор 1983 оны 9 дүгээр сарын 21-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай гэсэн.
  2. БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10-р сарын 18-ны өдрийн 156 тоот “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаалд: ... Тариа хураалтын явцад үтрэмийн ажилчин, оюутан сурагчдын дунд зарласан “Ажлын чанарын төлөв” социалист уралдааны болзлын заалтыг биелүүлсэн нэр бүхий 22 ажилчин, оюутан сурагчдыг бүгд 350 төгрөг /8-р хавсралтаар/. 8-р хавсралтын 3-рт Ч.Пүрвээ гэсэн.
  3. БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 1-р сарын 8-ны өдрийн 03 тоот “Цалингүй чөлөө ба тэтгэмж олгох тухай” тушаалд: ... Төв үтрэмийн нормчин Ч.Пүрвээд 1988 оны 12-р сарын 5-наас 1989 оны 3 сарын 20 хүртэл ... хугацаанд Сангийн яам, ХЦХУХ-ны 181/67-р тушаалын дагуу 3 сарын чөлөө олгож, сар бүр тэтгэмж олгосугай гэсэн.
  4. БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 1-р сарын 11-ний өдрийн 09 тоот “Үтрэмийн ажилчдад нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалд: Тус сангийн аж ахуйн төв, үртэмийн ажилчид 1990 онд үр тариаг конлицид тэнцүүлсэн учир нэмэгдэл хөлсөнд бүгд 3 841 төг 50 мөнгийг /жагсаалтаар/ олгохыг зөвшөөрсүгэй. Хавсралтанд: Пүрвээ үтрэмийн 9, 10-р сарын цалин 247, бүгд хөлс хувиар 40%, хүлээн авсан бүгд төгрөг 98 гэсэн.
  5. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 416 тоот тдорхойлолт зэрэг болно.

           

            Хүсэлт гаргагч Ч.Пүрвээ нь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1983 оны 9-р сарын 21-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үтрэмийн ажилчнаар /нормчноор/ ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 415 тоот Чойжилсүрэн овогтой Пүрвээгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд үтрэмийн ажилчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 9-р сарын 20-ны өдрийн 156 тоот “Ажилд томилох тухай” тушаал, БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10-р сарын 18-ны өдрийн 156 тоот “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” тушаал, БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 1-р сарын 8-ны өдрийн 03 тоот “Цалингүй чөлөө ба тэтгэмж олгох тухай” тушаал, БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 1-р сарын 11-ний өдрийн 09 тоот “Үтрэмийн ажилчдад нэмэгдэл хөлс олгох тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1983 оны 9-р сарын 21-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үтрэмийн ажилчнаар /нормчноор/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ч.Пүрвээгийн хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч Ч.Пүрвээгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар суух  Боржигон овогт Чойжилсүрэнгийн Пүрвээ /РД:АИ66091408/-ийн Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1983 оны 9-р сарын 21-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үтрэмийн ажилчнаар /нормчноор/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН