Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/00388/И |
Дугаар | 402 |
Огноо | 2016-11-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 402
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, 5 дугаар баг Сүхбаатар мах маркет ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 6 дугаар баг, Дөрвөлжийн 9-6 тоотод оршин суух, ЛЮ69080471 регистртэй, утас 88849644, Хоньчид овогт Халтарын Батсайханд холбогдох 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар мах маркет ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оноос эхлэн аймгийн иргэдээс харилцан тохиролцон мах худалдан авсаар ирсэн. Улмаар Х.Батсайханаас 2015 оны 12 дугаар сарын 19-нд 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөгийн мах худалдан авахаар харилцан тохиролцон дээрх үнэнд тэнцсэн махаа хүлээн авч тус компаниас 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянган / төгрөгийг иргэн Х.Батсайханы Хаан банкны 5644043774 тоот дансанд шилжүүлсэн. Мөн манай компаниас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөгийг дахин иргэн Х.Батсайханы Хаан банкны 5644043774 тоот дансанд андуурагдан шилжүүлсэн байсан. Бид /манай компанийн нягтлан бодогч Г.Уртнасан / иргэн Х.Батсайхантай холбогдон махны төлбөрийг 2 удаа шилжүүлсэн байна. Иймээс сүүлд андууран шилжүүлсэн төлбөрийг буцааж өгнө үү гэж удаа дараа шаардаж байсан. Гэтэл тухайн үед дансаа шалгаж байгаад хариу хэлнэ өгөх боломжгүй байна гэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд иргэн Х.Батсайханаас 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар мах маркет ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сүхбаатар мах маркет ХХК нь 2015.12.21-ний өдөр 2.193.000 төгрөгийг миний дансанд андууран шилжүүлсэн байсан нь үнэн. Тус 2.193.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар мах маркет ХХК нь хариуцагч Х.Батсайханаас 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Батсайхан нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.038 төгрөгийн 50 хувь болох 25.019 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 25.019 төгрөгийг хариуцагч Х.Батсайханаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар мах маркет ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар мах маркет ХХК-ны нэхэмжилсэн 2.193.000 / хоёр сая нэг зуун ерэн гурван мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Батсайхан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.038 төгрөгийн 50 хувь болох 25.019 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 25.019 төгрөгийг хариуцагч Х.Батсайханаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар мах маркет ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ