Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/00915/и |
Дугаар | 1330 |
Огноо | 2016-10-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1330
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийниндекс 135/2016/00915/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах ******* банкны ******н салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/, ******* овогт *******ын ******* /РД: *******/ нарт холбогдох,
“50,421,580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д.*******, С.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 50,421,580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******-р хороо, ******-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, ****** байрны ****** тоотод байрлах Ү-, ГД- дугаарын бүртгэлтэй, 45,26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг цуцлах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч Д.*******, С.******* нарт холбогдуулан нийт 50,421,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, Д.*******, С.******* нарт холбогдох 50,421,580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 12в байрны 8 тоотод байрлах Ү-, ГД- дугаарын бүртгэлтэй, 45,26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,058 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 205,029 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 205,029 төгрөгийг хариуцагч Д.*******, С.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ