Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01079/И |
Дугаар | 01079 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 01079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5-р хороо, Ажилчны гудамж “Акума-Эрин” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг “МГВХЭ” ХХК-д /захирал М.Лханаа Зэст баг 1-6-67тоот/ хариуцадах 16,600,200 төгрөг гаргуулах тухай, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийг төлөөлж М.Лханаа, нарийн бичгийн дарга Д.Энхбат,гэрч Ж.Батболд,Б.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-06-04-ний өдөр “Акума-Эрин” ХХК, “МГВХЭ” ХХК-ний захирал М.Лханаатай “Тос, тосолгооны матераил, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ” байгуулсан.Дээрх гэрээний дагуу түүнд 2015-006-09-ний өдөр гэрээнд заасан 14,000,000 төгрөгний үнэ бүхий 401-00023а travel motor маркийн эксковаторын сэлбэгийг 564 дугаартай ”бараа материалын борлуулалтын падаан”-ы хамт хүлээлгэн өгсөн.Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэл хүлээн авсан өдөр буюу 2015-06-09-ний өдрөөс ажлын 21 хоногийн дотор төлөх ёстой байсан.Компаниас 2015-60-20-ны өдөр түүнтэй холбогдон сэлбэгийн үнэ 12,000,000 төгрөгийг төлөх талаар сануулахад тэр “...асуудалгүй төлнө” гэж байсан ч түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй байдаг болсон тул сэлбгэийн үнийг төлүүлэх арга хэмжээ авхуулахаар менежер П.Пүрэвдоржийг Орхон аймаг руу томилолтоор ажиллуулсан боловч М.Лханаа мөн л утсаа авахгүй байсан.Түүний авсан сэлбэгийн үнэ болох 12,000,000 төгрөг, 265 хоногийн алданги 3,180,000 төгрөг, менежер П.Пүрэвдоржийн Орхон аймагт очиэ ажилласан томиололтын зардал 150,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон УТХ-д төлсөн 70,200 төгрөг.Нийт 16,600,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна.Акума-Эрин ХХК хариуцагчтай гэрээ байгуулж 14 сая төгрөгний үнэ бүхий эксковаторын сэлбэг хүлээлгэж өгсөн.Гэрээний дагуу 2 сая төгрөг төлөөд үлдсэн мөнгийг дараа төлөхөөр тохиролцсон.Төлөөгүй тул 12 000 000 төгрөг,гэрээний дагуу алданги бусад зардал нийт 16 600 200 төгрөг нэхэмжилж байгаа.Захиалагчийн хүссэн сэлбэгийг нийлүүлсэн.Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэсгүй.МГВХ ХХК худалдан авсан тухай зарлагын баримт хэрэгт байгаа гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “'Акума-Эрин" ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.Нэхэмжпэгч тал надтай 2015-06-04-ны өдрийн Тос тосолгооны материал, аккумулятор,сэлбэг нийлүүлэх гэрээгээр ямар сэлбэг авах талаараа харилцан тохиролцоогүй бөгөөд миний захиалсан бол Солонгос Улсад үйлдвэрлэсэн DOOSAN-255-LСU маркийн эксковаторын мотор байсан бөгөөд би мотороо захиалаад 2 сар хүлээж байж нэг мотор ирсэн боловч мотор нь таарахгүй байсан учир инженер нь ирж тавих гээд чадаагүй би моторыг нь ачаад хот ороод буцааж өгөх гэтэл өөрсдөө аваагүй.Би моторыг нь 3 удаа ачиж авчраад энд хадгалж байна.Би моторыг нь буцааж өгнө гэжээ
Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.Лханаа би өөрийн МГВХЭ ХХК-хаа өмчлөлийн экскаворт мотор захиалж, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Акума ХХК-д өгсөн.Гэтэл мотор нь таарахгүй хуучин байсан учир би 2 удаа Улаанбаатар хотод авч очоод мотороо надаас аваагүй учир би буцааж авчирсан зардалд нийт 450,000 төгрөгний зардал гаргасан.Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир би өөрийн өгсөн мөнгө болон зардлаа гаргуулж авах нь зүйд нийцнэ.Иймд Акума ХХК-иас 2,450,000 төгрөг гаргуулан МГВХЭ ХХК-д гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эксковаторт DOOSAN-255-LСU маркийн мотор таардаг.Акума ХХК-аас авчирсан мотор бол 401-00023а travel motor маркийн мотор байсан.Би авах үедээ мэдээгүй мэдэгдэхгүй юм билээ.Авч ирээд тавих гэсэн таараагүй.Буцаагаад ачаад явсан.Хүлээж аваагүй тул авчирсан.Одоо байгаа.Гэрээг факсаар явуулаад би гарын үсэг зурж байсан. Гэрээ хуурамч,гэрээнд марк, он,модель,үнэ зэргийг заагаагүй.Яагаад 16 600 200 төгрөг нэхэмжилж байгааг гайхаж байна” гэж маргасан.2 сая төгрөг дансаар шилжүүлсэн.Миний эксковатор бол улаан шар өнгийн DOOSAN-255-LСU гэсэн машин байгаа.Уг эксковаторыг өмнө нь авсан байж байгаад 2015 оны 8 сард нэр дээрээ шилжүүлж авсан.Мотор таарахгүй байсан тул буцааж өгмөөр байна.Яахаараа 12 сая төгрөгний үнэтэй байдаг юм бол гайхаж байна.Хуучин мотор 2-3 сая төгрөг байдаг гэжээ.
Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг,гэрээ,бараа материалын борлуулалтын падаан,Акума-Эрин ХХК-ний зарлагын падаан,захиралын тушаал,МГВХ”ХХК-ний зарлагын падаан,Прокурорын хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримт шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Акума-Эрин” ХХК сэлбэгийн үнэ 12,000,000 төгрөг, 265 хоногийн алданги 3,180,000 төгрөг,бусад зардал 1 420 200 төгрөг нийт 16,600,200 төгрөгийг “МГВХ” ХХК-аас гаргуулахаар шаардсан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй 2 450 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Зохигчдын хооронд 2015 оны 6 сарын 04-ний өдөр эксковаторын мотор худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж МГВХ” ХХК-ний захирал М.Лханаа 401-00023а travel motor маркийн мотор 1 ширхэгийг Акума-Эрин” ХХК-наас хүлээн авч 2 сая төгрөг төлбөрт төлсөн,талууд “Тос,тосолгооны материал,аккумлятор,сэлбэг нийлүүлэх гэрээ”нд/хэргийн 17-18 дугаар хуудаст/ гарын үсэг зурцгаасан болох нь зохигчдын тайлбар,гэрээ,падаан зэргээр нотлогдсон.
Хариуцагч гэрээ байгуулсан талаар “гэрээ хуурамч,гэрээнд марк, он,модель,үнэ зэргийг заагаагүй.Яагаад 16 600 200 төгрөг нэхэмжилж байгааг гайхаж байна” гэж маргасан ба гэрээний агуулгаас үзвэл барааг зээлээр худалдсан шинжтэй боловч гэрээгээр талууд гэрээний гол нөхцөл болох худалдаж байгаа барааны нэр, төрөл,тоо ширхэг,чанар,үнэ,төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д заасан болон хариуцагч бараа хүлээн авсан байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боловч уг гэрээгээр “МГВХ” ХХК ямар нэр, төрлийн, хэдэн ширхэг,ямар чанарын,хэдэн төгрөгний үнэтэй бараа худалдаж авсан болохыг тодорхойлох боломжгүйн дээр,түүнчлэн хэргийн 5 дугаар хуудаст авагдсан “бараа материалын борлуулалтын падаанд 401-00023а travel motor маркийн моторыг 14 000 000 төгрөгөөр худалдан авагч МГВХ”ХХК-д шилжүүлж байгааг тодорхойлсон боловч хүлээн авсан талын гарын үсэг зурагдаагүй байх тул МГВХ” ХХК”ний худалдаж авсан моторыг 14 000 000 төгрөгний үнэтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд дээрхи гэрээ,падааныг үндэслэн нэхэмжлэгч талд моторын үнэ 12 000 000 төгрөг бусад зардал гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзнэ.Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа заавал тусгах нөхцөлүүдийг заасан ба зохигчдын хооронд хийсэн гэрээнд эдгээр нөхцөлүүд тусгагдаагүй.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдсан эд зүйлийн үнэ гаргуулахаар шаардах эрх хэрэгжүүлэх үндэслэл нотлогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Нармандах мэдүүлэхдээ “2016 оны 6 сарын 14-ний өдөр ачаа хүлээж байхад энэ хүн ирээд ачаа ачъяа гэсэн.Тэгээд Уурхайчин Соёлын ордоны талаас краны тэвшин дээр байсан хөтлөгч моторыг ачсан.Тэгээд аав бид 3 ачаагаа аваад хот явсан.Хотод Саппорогийн хажууд Акума дээр очсон.Аавахгүй байсан тул бцаагаад авчирсан.Энэ хүн хөлсөнд 2 талд нийт 300 000 төгрөг төлсөн”гэж, гэрч Ж.Батболд мэдүүлэхдээ “2015 оны 6 сард Сүхээ гэдэг хүн миний утас руу залгаж” эксковаторын хөтлөгч угсуурлъяа” гэсэн.Тэгээд очсон.Энэ Лханаа гэдэг хүн байсан. DOOSAN маркийн улаан шар өнгийн Солонгос эксковатор байсан.Хөтлөгчийн овор хэмжээ том байсан.Задлаад тавьсан байсан.Харахад л их зөрүүтэй,таарахгүй байсан тул би явсан” гэж тус тус мэдүүлсэн ба эдгээр гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр МГВХ” компаний захирал М.Лханаа нь Акума-Эрин ХХК-наас 2015 оны 6 сард 401-00023а travel motor маркийн моторыг аваад өөрийн DOOSAN SOLAR 255 Lc-v маркийн эксковаторт тавих гэсэн боловч таараагүй болох нь,таараагүй тул буцаан өгөхөөр Улаанбаатар хот руу ачиж явсан,”Акума –Эрин” ХХК хүлээж аваагүй тул буцааж авчирсан болох нь тус тус нотлогдсон.
Хариуцагчийн худалдан авсан барааг зориулалтаар ашиглах боломжгүй,тоо хэмжээний хувьд тохироогүй тул М.Лханаа гомдлын шаардлага гаргаж барааг буцаах хүсэлт гаргасан нь гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргах тухай Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д нийцсэн ба хариуцагчийг биет байдлын доголдолтой бараа авсан гэж үзнэ.Хариуцагч барааны доголдлыг арилгуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзаж барааны үнэд төлсөн 2 000 000 төгрөг,зардал нэхэмжилсэн нь үндэстэй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.Худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж Акума-Эрин ХХК-аас 2 300 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгуулахаар зааж шийдвэрлэв.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгний зардал нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болголоо.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул МГВХ”ХХК-наас 16 600 200 төгрөг гаргуулах тухай Акума –Эрин” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан Акума-Эрин ХХК-аас 2 300 000 төгрөг гаргуулан “МГВХ”ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 150 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 271990 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн хураамж 54150 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж,Акума –Эрин ХХК-аас 51750 төгрөг гаргуулан МГВХ”ХХК-д олгосугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ