Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01437

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-5-34 тоотод оршин суух Пүрэв овогтой Оюунчимэгийн /ФМ66052685/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Оюунчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч хүсэлтдээ: “Миний бие Пүрэвийн Оюунчимэг нь 1987-05-05-ны өдрийн Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргын 127-р тушаалаар 1987-04-24-ний өдрөөс Ээрэх цехэд ээрэгчээр орж ажиллаж байгаад 1991 оны 05 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.Дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд аймгийн архивын тасгаас шүүж үзэхэд ажилд томилогдсон тушаал олдоод, халагдсан тушаал 1991 оны баримтад байхгүй байсан.Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1987-1991 он хүртэлх хугацаанд Хивсний комбинатын ээрэх цехэд ээрэгчээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч П.Оюунчимэг шүүх хуралдаанд:Хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Пүрэв овогтой Оюунчимэг 1987-04-24-ны өдрөөс 1991 оны 05 сарыг дуустал хугацаанд Эрдэнэт хотын Хивсний комбинатын Ээрэх цехэд ээрэгчээр ажиллаж байсан болох  нь түүний шүүхэд гаргасан тайлбар,Орхон аймгийн Архивын тасгийн 2013-05-13-ны өдрийн 671 дугаартай П.Оюунчимэгийг 1987 оны 4 дүгээр сарын 24-ний  өдрөөс ээрэгчийн дагалдангаар ажиллуулах тухай 127 дугаар тушаалын лавлагаа, Хивсний комбинатын даргын 1987-05-05-ны өдрийн 127 дугаартай тушаал,түүний хавсралт, Эрдэнэт хивс ХХК-ний 2016-10-27-ны өдрийн П.Оюунчимэгийн 1987-1991 оны цалингийн дансны 03/22 дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.Иймд П.Оюунчимэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Пүрэв овогтой Оюунчимэгийг 1987 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарыг дуустал Эрдэнэт хивс ХХК-ний Ээрэх цехэд ээрэгчээр ажиллаж байсныг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.             .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ