Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1429

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2015/01460/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сумын ****** дугаар баг, *******гийн ****** байр, ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

“*******ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 260,000 төгрөг зээлж авсан бөгөөд одоог хүртэл өгөөгүй байна. Зээлсэн мөнгөний хүү 248,000 төгрөг болсон. Мөнгөө нэхэмжлэх гэтэл оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

*******ын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Б.******* нь тус шүүхэд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан овогтой ******* /РД: *******, утас:/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,800 төгрөгийг хүсэлт гаргагч Б.*******д буцаан олгосугай.  

4. *******ын оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.******* /утас: /-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ