Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1473

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2016/01435/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-*** тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******, утас: *******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Төмөр замын байр, 0 тоотод оршин суух Шижирбатын Дарханманлай /РД: ТА91051711, утас: 99914991/-д холбогдох,

 

"Нийт 9,000,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ш.Дарханманлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгөөс татгалзаж, 6,500,000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,500,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Дарханманлайд холбогдох нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгөөс татгалзаж, 6,500,000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,500,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Дарханманлайд холбогдох иргэний хэрэгт 6,500,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,500,000 төгрөгөөр тус тус хуваан нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

D:\Bvv ustga\Zahiramj\106.5\evlerel\*******-Дарханманлай.doc

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дарханманлайгаас улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ