Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1299

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01241/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, өөрийн байранд байлах Дархан-Уул аймгийн ******* ******* хэлтэс /утас: *******/-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** ******* ******* ХК /утас: *******/-д холбогдох

 “******* даатглын шимтгэлийн өр 25,724,141 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 09 дүгээр  сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид  шүүхэд  ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“... Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь ****** ******* ******* ХК-иас шимтгэлийн өр 17,149,427 төгрөг, алданги 8,574,714 төгрөг, нийт 25,724,141 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан ******* ******* ХК нь шимтгэлийн өр авлага 17,149,427 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд нийгмийн ******* хэлтэс нь алданги болох 8,574,714 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь хариуцагч Дархан ******* ******* ХК-д холбогдуулан нийгмийн даатглын шимтгэлийн өр 25,724,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.3-т заасан   нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх   эрхийн дагуу  ...  Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь ****** ******* ******* ХК-иас шимтгэлийн өр 17,149,427 төгрөг, алданги 8,574,714 төгрөг, нийт 25,724,141 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан ******* ******* ХК нь шимтгэлийн өр авлага 17,149,427 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд нийгмийн ******* хэлтэс нь алданги болох 8,574,714 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

  Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,  нэхэмжлэгчийн төлөөлөгч  хариуцагч нар  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэсийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь Дархан ******* ******* ХК-иас шимтгэлийн өр 17,149,427 төгрөг, алданги 8,574,714 төгрөг, нийт 25,724,141 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ****** ******* ******* ХК нь шимтгэлийн өр авлага 17,149,427 төгрөгийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эрүүл мэнд нийгмийн ******* хэлтэс нь алданги болох 8,574,714 төгрөгийг бүрэн чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Эрүүл мэнд, нийгмийн ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 17,149,427 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 121,848.57 төгрөгийг хариуцагч ****** ******* ******* ХК-иас гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                              Д.ОЮУНДАРЬ