Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2016/0632/И |
Дугаар | 130/ШШ2016/00626 |
Огноо | 2016-10-21 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00626
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар баг, *** тоотод оршин суух, утасны дугаар **********, ***********, РД:*************** Б овогт Дий Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, утасны дугаар ***********, РД:************** Ж овогт Бы Ад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Аийн эцэг Б.А мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Атай 2015 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2016 онд хүү Аийг төрүүлсэн. А бид хоёр Казахстан улсад явж амьдарсан боловч тэрээр намайг үргэлж архи дарс ууж зоддог болсон тул би аргагүй эрхэнд нутагтаа ирсэн. Би Атай дахин хамтран амьдрах бололцоогүй болсон тул хүүхдээ аваад салмаар байна. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй тул албан ёсны гэр бүл биш. Иймд Аийн эцэг А мөн болохыг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний бие 2015 онд Атэй хурим хийж хамтран амьдарч байсан. Тухайн үед яаралтай Казахстан руу явах болоод гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид хоёр бие бие ойлголцож чадаагүй, байнга хэрүүл маргаантай байсан нь үнэн. 2016 онд хүү А төрсөн. Миний хүү гэдгийг зөвшөөр ч байна. Иймд хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлж өгөх болно. Д.А хүүгээ асарч чадахгүй гэвэл өөрийн асрамжид авахад бэлэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Д.Ад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна
Учир нь, нэхэмжлэгч Д.А, хариуцагч Б.А нар нь хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ аваагүй боловч 2015 оноос хамтран нэг гэрт амьдарч байсан, мөн эр эмийн харилцаатай байсан нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Б.А нарын дундаас РД:***************, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүү А Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод төрсөн нь Монгол Улсаас БНКазУлсад суугаа ЭСЯ-ны төрсний бүртгэлд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэж олгосон №************* дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Б.А хүү Аийг миний хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрч байна.
Иймд РД:***************, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Аийн эцэг Ж овогт Бы А мөн болохыг тогтоож, хүү Аийг эх Д.Аийн асрамжид үлдээж, Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б.Ааас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж байгаа учраас нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ааас 70200 төгрөгийг гаргуулан Д.Ад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар РД:***************, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Аийн эцэг Ж овогт Бы А мөн болохыг тогтоож, хүү Аийг эх Б овогт Дий Аийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар РД:***************, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж овогт Бы Ааар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК