Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2016/00637

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлалтай, Улсын бүртгэлийн дугаар **********, ажлын утас **********, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, РД:*************, гар утас **********, Б овогт Нгийн Хт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 320000 төгрөг, алданги 160000 төгрөг, нийт 480000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, тус компанид түгээгчээр ажиллаж байсан Н.Х нь С.С гэдэг хүний нэр дээр 320000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр өгсөн болгож хуурамч баримт үйлдээд хувьдаа авсан байна.

Иймд Н.Хаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 320000 төгрөг, алданги 160000 төгрөг, нийт 480000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Р ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Р ХХК-ны нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 320000 төгрөг, алданги 160000 төгрөг, нийт 480000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Р ХХК-ны нэхэмжлэлтэй, Н.Хт холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 320000 төгрөг, алданги 160000 төгрөг, нийт 480000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Х нь нэхэмжлэгч Р ХХК-нд зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 320000 төгрөг, алданги 160000 төгрөг, нийт 480000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Н.Х нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15050 төгрөгийн тал нь болох 7525 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 7525 төгрөг, мөн хариуцагч Н.Хаас 7525төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Н.Х нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 480000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15050 төгрөгийн тал нь болох 7525 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 7525 төгрөг, мөн хариуцагч Н.Хаас 7525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК