Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 400

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Жаргалант ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогтой *******ийд холбогдох 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ц.*******ий нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 140,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөгийг Ц.*******ийгаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ц.*******ий нь NP10 төхөөрөмжийн төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Ц.*******ийгаас 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Ц.*******ийд холбогдох 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ