Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00378/И |
Дугаар | 331 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 331
Ховд аймаг дахь Сум дундын иргэнгий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сум, ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* настай, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******
Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бригадын үйлдвэрийн үйлчлэгч, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ******* сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний үйлчлэгчээр ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад болон улсад нийт 20 жил ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч 1981оноос 1991оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан жилүүд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй байна.
Иймд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бригадын үйлдвэрийн үйлчлэгч, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02 дугаар сар хүртэл ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь
1985 оны 06 сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Д. ...Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн уурын зууханд 1981 оноос 1991 оныг хүртэл сумын уурын зууханд сантехникчээр, үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажилласан. Ц.******* ******* сумын ******* нэгдлийн захиргаанд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1981- орноос 1988 он хүртэл ажиллаж байгаад дараагаар нь сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд цэвэрлэгч, сахиулаар ажиллаж байгаад нэгдэл тарсаны дараагаар хувиараа мал маллаж байгаа нь үнэн... гэх мэдүүлэг,
Гэрч Ж. ...Би Ховд аймгийн чандмань сумын ******* нэгдэлт Нягтлан бодогчоор 1978 оноос 1997 оныг хүртэл ажиллаж байсан. Ц.******* 1981- орноос 1988 он хүртэл ажиллаж байгаад дараагаар нь сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд цэвэрлэгч, сахиулаар ажиллаж байгаад нэгдэл тарсан. ******* нь ээж, ахтайгаа бас охиныхоо хамт амьдардаг байёан ба сүүлд гэдэг хүгтэй гэр бүл болоод түүнээс хойш хувиараа мал маллаж байгаа. ******* нь 1981 оноос 1991 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл сумын нэгдэлд цэвэрлэгч үйлчлэгчээр, ахуй үйлчилгээнд цэвэрлэгчээр байсан нь үнэн ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Ц.*******г 1981 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ******* сумын ******* нэгдэлд үйлдвэрийн бригадын үйлдвэрийн үйлчлэгч,1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний үйлчлэгчээр ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******гийн 1981 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ******* сумын ******* нэгдэлд үйлдвэрийн бригадын үйлдвэрийн үйлчлэгч,1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны хүртэл Ховд аймгийн ******* сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ