Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 428

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.*******

Бусад оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: 1978 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм Зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч З.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1978 оноос 1994 онуудад хонь ямаа маллаж улсад нийт 6 жил ажилласан бөгөөд одоо ажилласан жил тогтоолгох гэсэн боловч 1978 оноос 1980 он, 1980 оноос 1983 онуудад хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүй байгаагийн улмаас хохироход хүрээд байна. Иймд ******* сумын ******* ******* багийн иргэн Д., Т.*******, сумын багийн иргэн Я. нарыг гэрчээр асууж, намайг 1978 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1320 тоот лавлагаа,

70 дугаар дансны 1978, 1979, 1991 онуудын хуулбар,

******* сумын 2 бригадын 70 дугаар данснаас 1985-1991 онуудын З.*******ийн хөдөлмөрийн хөлсний түүвэр,

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,

1980 оноос 1983 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан түүнийг батлах фото зураг,

Гэрч Д. ... Би 1960 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. З.******* нь 1979 оноос эхлээд 1991 оныг хүртэл нэгдэлд, 1991 оноос 1995 оныг хүртэл түрээсийн малчнаар ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг,

Гэрч М.******* ... Би 1971 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. З.******* нь 1979 оноос эхлээд 1980 оныг хүртэл нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд яваад 1983 онд халагдаж ирээд түүнээс хойш 1991 оныг хүртэл мал маллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг 1979 оноос 1980 оны 06 дугаар сарын 14 хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 14-нөөс 1991 он хүртэл, 1991 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

1978 оноос 1979 он хүртэл ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч нь тус хугацаанд ажиллаж байсан нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979 оноос 1980 оны 06 дугаар сарын 14, 1983 оны 06 дугаар сарын 14-нөөс 1991 он хүртэл малчнаар , 1991 оноос 1994 он хүртэл түрээсийн малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, 1978 оноос 1979 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ