Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 413

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын ******* баг гудамж тоотод оршин суух,РД:, овогт ын д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. нь 2014 оны 10 дугаар сард Б.******* миний өмчлөлийн УБЦ улсын дугаартай маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр худалдсан авсан. Ж. нь машины үнэ болох 16,000,000 төгрөгийг худалдан авах гэрээ байгуулах үед өгсөн. Одоо үлдэгдэл 4,000,000 өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2014 оны 12 дугаар сард Ж.гаас үлдэгдэл мөнгөө нэхэхэд та мөнгөнөөсөө жаахан багасгаач гээд гуйгаад байхаар нь би 1,000,000 төгрөгийг хасаад үлдсэн 3,000,000 төгрөгийг яаралтай шилжүүлээрэй гэсэн боловч 2 жил өнгөрөөд байгаа болно. Иймд Ж.гаас үлдэгдэл 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан 3000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй Ж.д холбогдох 3000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ж. нь 3000000 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгний тал болох 31475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн орлогоос 31475 төгрөг, хариуцагчаас 31475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ