Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1339

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01268/и

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *******ын ******* байрдах ******* ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, гэрт овогт гийн ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар , овогт ын ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар , ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, -ийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 1911060865, регистрийн дугаар , гал нарт холбогдох

37.836.081.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

Хариуцагч С.*******, Я., С., , гал нар нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус банктай ЗГ-BСC2014050602-1-3 тоот Зээлийн гэрээ, мөн ЗГ-ВСС2014050602-1-2 болон ЗГ-ВСС2014050602-1-3 тоот Батлан даалтын гэрээнүүд, БГ-ВСС2014050602-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд тус тус байгуулан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. ******* овогтой *******, овогтой , овогтой нар нь ЗГ-ВСС2014050602-1 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн О.Батчулуун, С. нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоот 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 393 хоног хугацаа хэтэрч, хугацаа хэтэрсэн ангилалд шилжээд байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 31.473.360.89 /гучин нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун жаран төгрөг, наян есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 5.923.032.27 /таван сая есөн зуун хорин гурван мянга гучин хоёр төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 439.688.29 /дөрвөн зуун гучин есөн мянга зургаан зуун наян найман төгрөг, хорин есөн мөнгө/ төгрөг, нийт 37.836.081.45 /гучин долоон сая найман зуун гучин зургаан мянга наян нэгэн төгрөг, дөчин таван мөнгө/ төгрөг байна. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийг хүргүүлж байна. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 37.836..081.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 347.310 төгрөгийг хариуцагч С.*******, Я., С., , гал нараас гаргуулж ******* ******* банкинд олгох шийдвэр гаргаж өгнө үү. Мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ:

Тус банкны 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №7-403/1106 тоот нэхэмжлэлтэй хариуцагч С.*******, Я., С., , гал нарт холбогдох 37.836.081.45 төгрөгийг үүргийн гүйцэтгэл бүрэн дуусч нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь С.*******, Я., С., , гал нарт холбогдуулан “37.836.081.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь хариуцагч С.*******, Я., С., , гал нарт холбогдуулан 37.836.081.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 173.655 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 173.655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан салбарт олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг тайлбарласугай.

 

 

         

                                 ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА