Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/1371/И |
Дугаар | 1213 |
Огноо | 2016-09-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/1371/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хэсэг, ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* ******* аж ахуйд нормчиноор 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тэжээлийн үйлдвэрт ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тэжээлийн аж ахуйн малчнаар ажиллаж байсан хугацаа болох 13 жил 02 сарын хугацааг холбогдох нотлох баримтанд тулгуурлан тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Л.******* нь Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн үтрэмд нормчиноор 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ******* тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаар “Түр ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар “Ажилчин ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн даргын 1994 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн ******* тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаар “Түр ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, гэрч гийн “...би өөрөө тэнд 20 гаран жил ажилласан, Л.******* 1984 онд үтрэмээс үйлдвэрт ирсэн, тухайн үед үйлдвэрт би ээлжийн мастер байсан, гарсан оныг нь бол сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч ын “...би тэр үйлдвэрт 1972 оноос 1998 оныг дуустал ажилласан, тэр хооронд энэ хүн ажиллаж байсан юм. Яг тодорхой оныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг ажиллаж байх үе буюу 1992 оноос хойш Тэс компани болох үед ажиллаж байсан хүн юм” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийг Завхан аймгийн ******* ******* аж ахуйн үтрэмд нормчиноор 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ажилчнаар 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА