Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1540

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01648/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум,  *** дүгээр баг,  *** дугаар байр, *** тоотод оршин суух ******* овгийн Рэгзэндагвын ******* /РД: *******, утас: *******/ -ын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 1961 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Миний бие тэтгэвэрт тогтоолгох нас, ажилласан жилийн хуульд заасан шалгуурыг хангаж, төрөөс авах тэтгэмжийн мөнгө байгууллагын дансанд орсон. Гэтэл 1998 оны 03 сарын 23-ны өдөр нээсэн ******* тоот нийгмийн даатгалын дэвтэрт миний регистрийн дугаарыг “*******”, “*******” гэж тус тус зөрүүтэй бичигдсэн.

Мөн Дархан-Уул аймгийн Сангийн аж ахуйгаас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийг нээсэн атлаа “1983 онд Дархан сангийн аж ахуйд ажилд орсон” гэж бичсэн нь зөрчилтэй. Уг дэвтэрт намайг “1960 онд төрсөн” гэж иргэний үнэмлэхээс зөрүүтэй бичсэнээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.

Иймд “Дархан” сангийн аж ахуйгаас 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг,

Мөн 1983 оны 1 дүгээр сарын 21-нээс 1992 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл Дархан-Уул аймгийн Сангийн аж ахуйд лаборантаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                             

                                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Р.******* нь “Дархан” сангийн аж ахуйд 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал лаборантаар ажиллаж байсан байдал болон  “Дархан”  сангийн  аж  ахуйгаас 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Нийгмийн даатгалын хэлтэсээс 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тус тус тогтоолгох хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Р.******* нь тухайн үеийн нэрээр “Дархан” сангийн аж ахуйд 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал лаборантаар ажиллаж байсан ба түүнд “Дархан” сангийн аж ахуйгаас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* тоот хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсэгт 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсоныг нөхөж бичсэн. Уг дэвтэрт төрсөн оныг нь “1960” гэж иргэний үнэмлэхнээс зөрүүтэй бичигдсэн. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Нийгмийн даатгалын хэлтэсээс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нээсэн түүний ******* тоот нийгмийн даатгалын дэвтэрт регистрийн дугаарыг нь “ТК64080109” гэж иргэний үнэмлэхнээс зөрүүтэй бичигдсэн байна.

Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит “Дархан” сангийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 тоот Ажилд авах тухай тушаал /хх 11/-ын “...Мэргэжил эзэмшиж ирсэн Рэгзэндавга овогтой *******ыг Төвийн фермд сүүний лаборантаар ажилуулсугай...“ гэсэн бичилт, Р.*******д 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон 8 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдгийн үнэмлэх /хх 13/, ажлын байранд авахуулсан гэрэл зураг /хх 12/, гэрч ийн “... Р.******* нь 1983 оноос 1992 он хүртэл тус байгууллагад лаборант хийдэг байсан, 1992 он хүртэл ажиллаж байгаад цомхотголоор ажлаас гарч байсан, Р.******* бид нэг бригад байсан, манай бригад 1990 онд 8 дугаар 5 жилийн гавшгайч болж байсан” гэсэн мэдүүлэг /хх 26/, гэрч ийн “... Р.******* нь 1985 онд намайг тус байгууллагад ажилд ороход лаборант хийдэг байсан, 1990 онд би жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарсан, Р.******* ажиллаад үлдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 27/, ******* тоот хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсэгт “...Дархан САА-н даргын 1983.01.21-ний 16 тоот тушаалаар 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан САА-д лаборантын курс төгсөж ирсэн тул лаборантаар ажиллуулав”, “1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан сангийн аж ахуйн даргын Б/ тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, Орхон компанийн мэдэлд шилжүүлэв” гэсэн бичилтүүд /хх 14/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 10/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 15/, болон ******* тоот хөдөлмөрийн дэвтэр дэх даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт “ ” Улсын үйлдвэрийн газар, Хонгор сумын хот тохижилтын газарт 1998-2002 онд ажиллаж байсныг тэмдэглэсэн нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон ******* овогтой ******* нь УҮГ, Хонгор сумын хот тохижилт зэрэг байгууллагад энэ хугацаанд нийгмийн даатгалд шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс төлсөн шимтгэлийн лавлагаа /хх 8/-гаар нотлогдсон. Мөн дээрх зөрүүтэй бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт түүний ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтууд тохирч байна.

Иймд ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн Рэгзэндагвын ******* нь “Дархан” сангийн аж ахуйгаас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* тоот хөдөлмөрийн дэвтэр болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Нийгмийн халамжийн хэлтэсээс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон ******* тоот нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож, түүнийг “Дархан” сангийн аж ахуйд 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийг дуустал лаборантаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн Рэгзэндагвын ******* /РД: *******/-ыг “Дархан” сангийн аж ахуйд 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийг дуустал лаборантаар ажиллаж  байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овгийн Рэгзэндагвын ******* /РД: *******/-ыг “Дархан” сангийн аж ахуйгаас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон ******* тоот хөдөлмөрийн дэвтэр болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Нийгмийн халамжийн хэлтэсээс 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон ******* тоот нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ