Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/01375/и |
Дугаар | 1418 |
Огноо | 2016-11-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1418
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01375/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баянцагаан багт байрлах ******* банкны Орхон салбар /утас: 7035 8958/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, хангамжийн *** дугаар гудамж, *** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: 9511 1544, одоо *** дүгээр баг, ***/*** дугаар байр *** тоотод түр оршин суух/-д холбогдох
"14,608,247.39 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Б.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч график гаргаж эргэн төлөлт хийхээр харилцан тохиролцов. Хариуцагч Б.******* нь эргэн төлөлтийн графикийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдэвр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Орхон салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан 14,608,247.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч график гаргаж эргэн төлөлт хийхээр харилцан тохиролцов. Хариуцагч Б.******* нь эргэн төлөлтийн графикийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдэвр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Орхон салбарын хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч график гаргаж эргэн төлөлт хийхээр харилцан тохиролцов. Хариуцагч Б.******* нь эргэн төлөлтийн графикийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдэвр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 229 835 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 114 917.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ